10/21/09

Тайлан бичих зөвлөмж А. өөрийн vнэлгээ хийхэд юуг анхаарах вэ?

Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх vйл ажиллагааны гол цөм нь тухайн байгууллага өөрийгөө судалж, өөртөө vнэлгээ өгөх явдал юм.

Магадлан итгэмжлэл хийлгэх байгууллага нь БМИVЗ-өөс “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд өөрийн vйл ажиллагаанд vнэлгээ хийх чиглэл”, “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэхэд баримтлах шалгуур”-ыг удирдлага болгон vйл ажиллагаандаа vнэлгээ хийж өөрийн vнэлгээний тайлан бэлдэх ёстой.

Магадлан итгэмжлэл хийлгэх дээд болон мэргэжлийн боловсролын байгууллага нь өөрийн эрхэм зорилготой, тvvнийгээ хэрэгжvvлэх чадвартай байх ёстой. Эрхэм зорилгоо, тvvнд нийцvvлэн гаргасан зорилго, зорилтуудаа vндэс болгож, нягт нямбай хийсэн өөрийн vнэлгээ нь дээд боловсролын байгууллагын vр ашгийг дээшлvvлэх, өөрийгөө хөгжvvлэхэд шийдвэрлэх хvчин зvйл болдог.

Иймд магадлан итгэмжлэл хийлгэх дээд боловсролын байгуулллага нь өөрийгөө албан ёсоор шалгаж, давуу тал болон анхаарал татсан, тулгамдсан асуудлуудаа тодорхойлон энэ давуу талаа хэрхэн vр өгөөжтэй ашиглах, тулгамдсан асуудлыг яаж шийдвэрлэх буюу тvvний нөлөөллийг хэрхэн багасгах арга замуудыг төлөвлөх ёстой.

Өөрийгөө vнэлэх vйл ажиллагааг өөрийн vйл ажиллагаатай холбоотой бvхий л чиглэлээр өргөн хvрээтэй, бодит мэдээ мэдээллийг цуглуулан тvvнийг боловсруулж, задлан шинжилгээ хийх, vнэлгээ өгөх байдлаар зохион байгуулах нь зvйтэй. өөрийгөө vнэлэх ажлын зохион байгуулалт тухайн байгууллага бvрт өөр байж болох боловч дараах нийтлэг зvйлсийг анхаарвал зохино.

өөрийгөө vнэлэх явцад хийх зvйлvvдээ урьдчилан харж, нарийвчлан төлөвлөх нь тvvнд зарцуулагдах цаг хугацаа, хөрөнгө хvчийг хамгийн vр өгөөжтэй ашиглах бололцоог буй болгодог. Ийм учраас хэн ямар ажил хариуцан, ямар хугацаанд гvйцэтгэхийг тодорхой тусгаж төлөвлөх нь чухал. БМИVЗ нь байгууллагыг бvхэлд нь магадлан итгэмжлэнэ. Хэдий тийм боловч дээд боловсролын байгууллага нь БМИVЗ-өөс баталсан шалгууруудын дагуу өөрийгөө vнэлэх явцад тvvний нэгж бvр нь өөрийгөө шалгаж, дvгнэсэн байвал зохино.

Нэгж бvрийг vнэлэх явцад бvрдvvлсэн мэдээлэл нь тухайн байгууллагыг бvхэлд нь vнэлэхэд хувь нэмэр болдог. · өөрийгөө vнэлэх тайлан нь тухайн байгууллагыг бvхэлд нь харуулдаг учраас өөрийгөө vнэлэх vйл ажиллагаанд захиргаа, багш, ажилтан, оюутан, сонирхогч тал болон удирдах зөвлөлийн төлөөллийг аль болох өргөн хvрээтэй татан оролцуулах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө vнэлэх ажлыг хэн яаж зохион байгуулсан, ямар vр дvн гарав гэдэг талаар сургуулийн удирдлага, багш, оюутнууд тодорхой мэдээлэлтэй болдог.

Ямарч боловсролын байгууллага өөрийн vйл ажиллагааны vр дvн, төлөвлөгөө хянаж шалгадаг тогтсон дотоод механизмтай байдаг. Иймд өөрийн vнэлгээ хийхдээ энэхvv дотоод хяналтаар илрvvлсэн зvйлсийг анхааралдаа авах нь зvйтэй. Ингэснээр өөрийн vнэлгээ дотоодын хяналтын сайн муу талыг илрvvлэн сайжруулж, vр ашгийг нь дээшлvvлэхэд тусалдаг. · өөрийн vнэлгээний тайлан нь сургуулийн сурталчилгаа биш, vйл ажиллагааны байдлаа судлан шинжилж, өөртө шvvмжлэлтэй хандан хийсэн бодит vнэлгээ юм.

Иймд өөрийгөө, байгаа нөхцөл байдлаа дэлгэрэнгvй гоёж тоочин тайлбарлан бичих нь магадлан итгэмжлэхэд тавьж буй шаардлагыг хангахгvй. · өөрийгөө vнэлэх vйл ажиллагааны гол зорилго нь байгууллага өнөөгийнхөө байдалд өөрөө vнэлгээ өгч, vйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар цаашдын стратегээ боловсруулж, тvvнийгээ хэрэгжvvлэх vе шатуудыг төлөвлөхөд оршино.

· Магадлан итгэмжлэл хийлгэх байгууллагын өөрийн vнэлгээний тайлан нь “Магадлан итгэмжлэл хийлгэх дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад тавих урьдчилсан шаардлага”, “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур”-ыг хэрхэн хангаж байгаагаа нотлон, “Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагууд өөрийн vйл ажиллагаанд vнэлгээ хийх чиглэл” бvрээр vнэлгээ өгсөн /сайн талууд ба шийдвэрлэвэл зохих асуудлуудыг гаргасан/ байдлаар бичигдсэн байх ёстой.

No comments:

Post a Comment