10/21/09

12 дугаар зүйл. Гаалийн хууль тогтоомжид холбогдох асуудлаар зөвөлгөө өгөх

12.1. Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжид холбогдох асуудлаар аливаа
этгээдэд зөвөлгөө өгч болно.
12.2. Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хууль тогтоомжийн асуудлаар зөвөлгөө
өгөх журмыг батална.
12.3. Энэ хуулийн 12.2-т заасан журмаас гадуур өгсөн зөвөлгөө, хууль тогтоомж болон
холбогдох бусад шийдвэрт орсон нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүйн улмаас болон хэвлэлийн
алдааны улмаас учирсан хохирлыг гаалийн байгууллага хариуцахгүй.

No comments:

Post a Comment