10/21/09

ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН НӨЛӨӨ

ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН НӨЛӨӨ
НЭГ. “ГААЛИЙН ХЯНАЛТ, БАРАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ГААЛИЙН ХЯНАЛТАД БАЙХ ХУГАЦАА”
Гаалийн бодлогыг хэрэгжүүлэх нэг гол хэрэгсэл нь гаалийн хяналт, шалгалт болно. Гаалийн хяналт шалгалтын гол зорилго нь гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн байгууллагаас явуулах төрөл бүрийн хяналтын үйл ажиллагааны тусламжтайгаар түүний тогтоосон дүрэм журмыг гадаад худалдаанд оролцогч иргэд, аж ахуйн байгууллагаар мөрдүүлэх, тэдэнд хөнгөн шуурхай үйлчлэхэд оршино.
Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах нь гаалийн байгууллагын нэг үндсэн үүрэг бөгөөд энэ нь гаалийн хяналт шалгалттай шууд холбоотой үйл ажиллагаа юм. Гаалийн хяналт шалгалтыг ерөнхийд нь хяналтын объектоос нь хамаарч бараанд хийх хяналт болон тээврийн хэрэгсэлд хийх хяналт гэж ангилна.
Гаалийн хяналт, шалгалт нь өөр хоорондоо ялгаа заагтай боловч гаалийн шалгалт нь гаалийн хяналтан дотроо багтдаг ойлголт, өөрөөр хэлбэл тодорхой түвшинд нэг нь нөгөөгөөсөө хамаарч харилцан уялдаж байдгийг туйлшруулан үгүйсгэх аргагүй юм.
ХОЁР. ГААЛИЙН ХЯНАЛТ КИОТО КОНВЕНЦИ ЕРӨНХИЙ ХАВСРАЛТ:
“Гаалийн хяналт” гэдэг нь гаалийн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаалийн байгууллагаас авч байгаа арга хэмжээг хэлнэ.
МУ-ЫН ГТХ 3-Р ЗҮЙЛ:
“Гаалийн хяналт” МУ-ын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх, түүний биелэлтийг хангуулах үүднээс гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлнэ.
Гаалийн хяналтын зорилго:
Гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтын тусламжтайгаар гадаад худалдаанд оролцогч байгууллага, иргэдээр гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад оршино.
Гаалийн хяналтын үндсэн үүрэг:
- Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
- Гаалийн хэргийг хэрэгжүүлэх явцад иргэд ААН-н эрх ашиг сонирхлыг хамгаалах
- Улс орны тусгаар тогтнолын үндэс болсон Эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах
- Валютын хяналтыг хэрэгжүүлэх
- Гаалийн татвар хураамжийг барагдуулах
- Улсын хилээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нэвтрэх бараа тээврийн хэрэгслийг хянах
- Улсын хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэлд хамаарах Эдийн засгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх
- Гаалийн хяналтыг боловсронгуй болгосноор гаалийн хилээр нэвтрэх барааны эргэлтийг хурдасгах.
Гаалийн хяналтыг түүний объектоос нь хамаараад барааны гаалийн хяналт, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт гэж 2 ангилна.
Барааны шинж чанараас хамаарч зорчигчийн биедээ авч яваа ачаа, биеэс тусдаа авч яваа ачаа гэж ангилж болно.
Тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч агаарын, төмөр замын, авто машины гаалийн хяналт гэж ангилна.
Тухайн гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд хичнээн орон оролцож байгаагаас хамаарч нэг талын, 2 талын хамтарсан гэж ангилж болно.
2 орон тохиролцооны үндсэн дээр нэгэн зэрэг гаалийн хяналт хийхийг хамтарсан гэнэ.
2 талын гэдэг нь 2 орны гаалийн байгууллага өөрсдийн хуулийн дагуу өөрийнхөө улсын нутаг дэвсгэрт хяналт хийхийг хэлнэ. Тухайлбал, Монгол Улс нь ГТХ-ийн дагуу гаалийн хяналт хийнэ. БНХАУ нь өөрийн гаалийн хуулийн дагуу гаалийн хяналт хийхийг хэлнэ.
Гаалийн хяналтыг хэрэгжүүлж байгаа хэлбэрээсээ хамаараад:
1/ Бараа тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг гаалийн зорилгоор шалгах
2/ Бараа тээврийн хэрэгслийг хяналтад авах
3/ Бараа тээврийн хэрэгслийг шалгах
1 дэх нь бичиг баримтын шалгалт, 2 болон 3 нь биет шалгалт болно.
Гаалийн хяналт шалгалтыг 4 үндсэн хэсэгт хуваана.
- Ердийн хяналт шалгалт
- Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн дунд хийх шалгалт
- Нэг бүрчилэн хийх шалгалт /100%/
- Сонгон шалгалт
Гаалийн хяналт шалгалтын зарчим:
- Гаалийн хилээр бараа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх иргэд, ААН нь тэгш эрхтэй байх
- Гаалийн хяналт шалгалтыг гаалийн хяналтын талбайд, тухайн хяналтын талбайг хариуцах гаалийн байгууллагад, түүний ажиллах хугацаанд хийх, /ажлын цагт хийх/
- Гаалийн бүрдүүлэлтийн тодорхой горим сонгосон, мэдүүлэгчийн бүрдүүлсэн гаалийн мэдүүлгийн үндсэн дээр гаалийн шалгалт хийх,
ГУРАВ. “БАРАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ГААЛИЙН ХЯНАЛТАД БАЙХ ХУГАЦАА”
Улсын хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгслийн гаалийн хяналтад байх хугацааг ГТХ-ийн 6 дугаар зүйлд гаалийн бүрдүүлэлтийн горим тус бүрээр дараах байдлаар тогтоожээ.
Нэгдүгээрт:
Гаалийн хилээр нэвтрэх БТХ дор дурдсан хугацаанд гаалийн хяналтад байна:
1/ ГНД-т бүрмөсөн оруулах барааны хувьд Монгол улсын хилээр орсон үеэс ГНД-т оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл,
2/ ГНД-т түр хугацаагаар оруулах БТХ-ийн хувьд Монгол улсын хилээр орсон үеэс ГНД-т оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл, хэрэв гаалийн болон бусад татваргүй оруулсан бол Монгол улсын хилээр орсон үеэс ГНД-ээс буцаан гаргах хүртэл,
3/ Дамжуулан өнгөрүулэх БТХ-ийн хувьд Монгол улсын нутаг дэвсгэрээр шууд дамжин өнгөрөх бол Монгол улсын хилээр орсон үеэс МУ-ын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл, хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад шилжүүлэх бол МУ-ын хилээр орсон үеэс гүний гаалийн байгууллага хүртэл, гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс МУ-ын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл, гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллага хүртэл,
4/ Шилжүүлэн ачих барааны хувьд МУ-ын хилээр орсон үеэс МУ-ын хилээр гарах хүртэл,
5/ ГНД-ээс бүрмөсөн гарах барааны хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс МУ-ын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл,
6/ ГНД-ээс түр хугацаагаар гаргах БТХ-ийн хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс МУ-ын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл, хэрэв гаалийн болон бусад татваргүй гаргасан бол гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс ГНД-т буцаан оруулах хүртэл,
Хоёрдугаарт: БТХ гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат бүсэд байх бүхий л хугацаанд гаалийн хяналтад байна.
Гуравдугаарт: Татваргүй барааны дэлгүүрт гаалийн болон бусад татваргүй оруулсан бараа нь МУ-ын хилээр гарах хүртэл хугацаанд гаалийн хяналтад байна.
Дөрөвдүгээрт: Гаалийн хяналтад байгаа БТХ-ийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх, захиран зарцуулахыг хориглоно.
ДӨРӨВ. БИЧИГ БАРИМТАД ГААЛИЙН ШАЛГАЛТ ХИЙХ ТУХАЙ
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны нэг гол хэсэг нь гаачийн шалгалт юм. Гаалийн шалгалтад гаалийн хилээр нэвтрэх бараа,тээврийн хэрэгсэл хамрагдана. Монгол улсын Гаалийн тухай хуульд “гаалийн шалгалт” гэж гаалийн бичиг баримтын үнэн зөвийг шалгах, бараа тээврийн хэрэгслийг тэдгээртэй тулган шалгах, нарийвчлан үзлэг хийх холбогдох бараа, тээврийн хэрэгсэл хадгалагдаж байгаа байр, агуулах, гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүр, түүнчлэн хүний биед үзлэг хийхийг хэлнэ гэж заасан байдаг.
Гаалийн шалгалтын зорилго нь: бараа тээврийн хэрэгслийг гаалийн хууль тогтоомжийн дагуу нэвтрүүлж буйг тогтоох контрабанд болон гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг илрүүлэх, гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулахад чиглэгдэнэ.
Гаалийн шалгалтын гол агуулга нь: гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл нь мэдүүлэгчийн мэдүүлсэнтэй тохирч байгаа эсэх, хууль бусаар бараа тээвэрлэх, татвар төлөхөөс зайлсхийх оролдлого байгаа эсэхийг тогтооход оршино.
Гаалийн шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн актууд нь: Монгол улсын гаалийн тухай хууль, Гаалийн татварын тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжууд болон олон улсын гэрээ конвенциуд, Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 694 дүгээр тоот тушаал гэх мэт
Гаалийн шалгалтын объект нь:
- бараа
- тээврийн хэрэгсэл
- бичиг баримт (гаалийн бүрдүүлэлтийн дагуу шаардагдах) -мэдүүлэгч
- хяналтын явцад бүрдсэн мэдээлэл -гаалийн шалгалт явуулах гаалийн хяналтын талбай, орон байр.
Гаалийн шалгалтын субъект нь: түүнийг хэрэгжүүлэгч гаалийн улсын байцаагч, гаалийн байгууллага.
Гаалийн хяналт шалгалтын зарчим нь:
Бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх этгээд нь тэгш эрхтэй байна. Гаалийн хяналт шалгалтыг гаалийн хяналтын талбайд түүнийг хариуцах гаалийн байгууллагын ажлын цагт хийх.
Гаалийн бүрдүүлэлтийн тодорхой горим сонгосон, мэдүүлэгчийн бүрдүүлсэн, гаалийн мэдүүлгийн үндсэн дээр гаалийн шалгалт хийх.
Гаалийн шалгалтыг хийх 3 арга байдаг.
1) Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хийх шалгалт
2) Нарийвчилсан буюу нэг бүрчлэн хийх шалгалт
3) Сонгон шалгалт хийх
Тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийхэд тээвэрлэгч нь шаардагдах бүх төрлийн мэдээллээр гаалийн байгууллагыг хангах бөгөөд гаалийн шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хийх тохиолдолд гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр бүрэн хангаж тухайн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах ёстой.
Сонгон шалгах: Ачилт нь нэг төрлийн бараа, олон тооны ижил баглаа боодлоос бүрдсэн тохиолдолд нийт барааны гуравны нэгээс доошгүй хувьд 2-оос доошгүй гаалийн улсын байцаагч үзлэг хийж сонгох шалгалтыг хийсэн тухай хяналт хариуцсан ахлах байцаагчид мэдэгдэж тэмдэглүүлсэн байна. Сонгон шалгах хамрагдсан барааны тоо хэмжээ, баглаа боодлын хэмжээг тодорхой бичиж тэмдэглэн ахлах байцаагчид өгнө.
Сонгон шалгахад хамруулахаар сонгосон бараа, түүний баглаа боодол нь тухайн ачилтыг төлөөлсөн, мэдүүлэгч нь гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүй, гаалийн байгууллагад татварын өргүй байвал зохино.
Нарийвчилсан үзлэг: Ачилт нь олон төрлийн бараанаас бүрдсэн буюу мэдүүлэгч нь ачигдсан барааны төрөл, тоо хэмжээнд эргэлзэж байгаагаа урьдчилан мэдүүлсэн, гаальд мэдүүлсэн барааны хэмжээ, бусад баримтад тусгагдсан тоо хэмжээ, үнийн дүн зөрчилдсөн, барааны бодит жин хэмжээ нь эргэлзээтэй, онцгой татвартай буюу тусгай зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлдэг бараа, түүнчлэн мэдүүлэгч аж ахуйн нэгж, хувь хүн урьд нь гаалийн хууль тогтоомж зөрчиж байсан, хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдаж байгаа тухай тодорхой мэдээлэл авсан тохиолдолд нарийвчилсан үзлэг, холбогдох бараа, тээврийн хэрэгсэл хадгалагдаж буй байр, агуулах, гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрт үзлэг хийж болно.
Гаалийн шалгалтын төрөл нь:
A. Бичиг баримтад хийх гаалийн шалгалт
Б. Бараа тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалт
B. Хүний биед үзлэг хийх
А. Бичиг баримтын шалгалт нь гаалийн шалгалтын эхний үе шат юм. Гаалийн бичиг баримтын үнэн зөвийг шалгахдаа дараах 4 зүйлийг анхаарах шаардлагатай.
- Бараанд холбогдох бичиг баримт бүрдэл болсон эсэх
- Бүрдсэн бичиг баримт нь хүчин төгөлдөр эсэх
- Бичиг баримтад агуулагдаж буй мэдээлэл нь бодит, үнэн зөв эсэх
- Гаальд үнэн зөв мэдүүлсэн эсэх
Барааг дагалдах бичиг баримт гэдэгт дараах бичиг баримтууд хамаарна.
- Ачааны манифест
- Төмөр зам, агаарын, болон авто тээврийн падаан
- Барааны үнийн нэхэмжлэх
- Барааны баглаа боодлын жагсаалт
- Чанарын гэрчилгээ
- Гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардагдах бусад бичиг баримт
Гаалийн байгууллагын ажилтнуудаас авсан судалгааны тайлан
Энэхүү судалгаанд нийт 120 хүн хамрагдсан ба гаалийн байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал, заавар амьдралд хэр нийцэж, чухамхүү аль заалтууд хүнд суртал, чирэгдэл, авлига үүсэх нөхцөл бүрдүүлж байгааг тодруулах зорилготой байсан болно.

1. Та гаалийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

а. 1-5 жил 15 8%
б. 5-10 жил 38 3.1%
в. 10-аас дээш жил 67 1.7%

2. Та бүхний мөрдөн хэрэгжүүлдэг ямар хууль, дүрэм, журмын аль заалтууд амьдралд нийцдэггүйг доорхи зайд нэрлэн бичнэ үү.
• Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох Засгийн газрын 63 дугаар тогтоол, Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас улирал бүр гаргадаг гаалийн үнийн бааз,
• Зорчигчийн журам амьдралд нийцдэггүй
• Барааны үнэлгээ хэт өндөр байдаг
• Импортын бараанд Засгийн газрын 63 дугаар тогтоол, Гаалийн тарифын хуулийндагуу гаалийн үнийг тодорхойлох явцад Гаалийн ерөнхий газраас тогтоосон импортын барааны жишиг үнийн жагсаалт зарим нэрийн бараанд хэт өндөр үнээр тавигдсан байдаг нь хүндрэлтэй байдаг.
• Солонгос болон бусад улсаас “Карго” нэрээр газраар оруулж ирж байгаа ачаа, түүнд хийх гаалийн бүрдүүлэлт, тавих хяналт шалгалт амьдралд ер нийцэхгүй байна
• 170 гаруй журмын 50 хувь нь бүрэн хэрэгжихгүй байна
• Татварын аливаа хөнгөлөлт, чөлөөлөлтүүд
• Шударга ёс хэрэгжүүлэх тухай их ярьдаг боловч, удирдах дээд байгууллагаас асуудалд эсрэгээр ханддаг
• Гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх тухай журам
• Гаалийн тухай хууль
• ТАХТХ-ийн заалт, ГТХ-ийн 74, 82, 84 дүгээр заалт, Төрийн албаны тухай хууль
• Татварын хувь хэмжээ их /онцгой, НӨТ/
• Гаалийн тухай хуулийн 1-р бүлэг 3-17,18
• Төрийн албаны хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийн ажилд шалгаруулж авах заалт
• Илгээмжийн журам/ ДБЯ-тай хамтарсан
• Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
• Эм, эмийн зүйлс улсын хилээр нэвтрүүлэх журам
• Онцгой албан татварын тухай хууль ба автомашины татвар
• Гаалийн ерөнхий газрын зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсэд бүрдүүлэлт хийх журам
• Гаалийн хяналт шалгалт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын даргын 50 дугаар тушаал
• Гаалийн тухай хуулийн гаалийн улсын байцаагчдын эрх ашгийг хамгаалах заалтууд
• 1999, 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох
3.Танай байгууллагаар үйлчлүүлдэг иргэдээс хэр их гомдол ирдэг вэ?

1. ер нь байнга гаргадаг 11 10.9%
2. заримдаа гаргадаг 102 1.1%
3. огт гаргадаггүй 7 17.1%

4.Танай байгууллагын удирдлагын ажлын буруу зохион байгуулалт, зохисгүй шийдвэр, арга барилын дутагдлаас болж шүүмжлэгдэхэд хүргэдэг бол доорхи зайд бичнэ үү.
• удирдлага нь намын харъяаллын бус мэргэшсэн байх
• зарим хууль тогтоомжийн актуудыг тодорхой болгон, шинээр
• гарах тухай бүр нэгдсэн ойлголт өгч байх
• удирдлага гаалийн улсын байцаагч бүртэй тулж ажилладаггүй
• ажлын зохион байгуулалт нүсэр, зарим зохисгүй шийдвэр нь үйлчлүүлэгчдийг бухимдуулдах, цөхрөөх, барьцах, шударга ёс алдагдахад хүргэдэг ба ажлын арга барил хоцрогдсон, боловсон хүчний чадвар доройтсон
• удирдлагаас боловсон хүчний бодлогыг буруу явуулдаг,намчирхдаг, ах дүү, садан төрөл, найз нөхдөө ахлахын албан тушаалд тавьдаг, гадаадад явуулдаг бөгөөд шагнал урамшил, цолыг олгохдоо шударга бус ажилладаг
• дунд шатны ажилтнууд үүрэгт ажлаа дутуу дулимаг гүйцэтгэдгээс үйлчлүүлэгчдэд чирэгдэл гаргаж хүндрүүлдэг
• удирдлагын шударга бус үйл ажиллагаа
• давхар шалгалт
• ажилчдын нийгмийн халамжинд анхаарах
• хэлтэс албадын дарга нарын ур чадвар муу, нэгжийн ахлах дарга нар шийдвэр гаргаж чаддаггүй
• шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналт муу
• цохолт хийн шийдвэрлэх зүйл заалтыг тодорхой болгох
• ажлын байрны зохицуулалт, байршил муу
• удирдлага нь улс төрөөс хараат
• асуудлыг удаан шийдвэрлэдэг, шат дамжлага олон
• зарим иргэд, үйлчлүүлэгчдийн шударга бус буруу ташаа мэдээллийн зөвхөн нэг талаас ханддаг
5. Таны гаалийн үзлэг, шалгалт хийх явцад чухамхүү ямар төрлийн эд барааг нуун далдалж хил нэвтрүүлэх оролдлого олонтоо гарч буйг доорхи зайд бичнэ үү.
• гадаадаас ирж байгаа бичиг баримт дээр дурдагдаагүй барааг
• мэдүүлэхгүй гаргах оролдлого хааяа гардаг
• тоо хэмжээ дарах, үнэ дарах тохиолдол байдаг
• өндөр татвартай /онцгой буюу экспортын татвар/ архи, согтууруулах ундаа, ноос, ноолуур гэх мэт
• Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн татвар багассан тул ерөнхийдөө ийм оролдлого багассан
• татвар шингэсэн бараа
• гаалийн үнэлгээ бага бол ямар ч бараа байж болно
• карго ачаанд үзлэг хийхэд тоо ширхэг, жин байнга зөрдөг
• татвараас зайлсхийх явдал байнга гардаг
• автомашины сэлбэг
• өндөр үнэтэй бараа
• шалгалт сайн хийхгүй бол ямарч барааг нууж гаргаж болно
• алт, үнэт эдлэл, ноолуур
• гоо сайхны бараа, овор бага үнэ ихтэй бараа гэр ахуйн хэрэглээны хуучин эд зүйлс
• бичиг баримт хуурамч
• эм, эмнэлэгийн багаж хэрэгсэл, тамхи, хятадаас импортлосон хулдаас, дэвсгэр, барилгын материал
• элдэв лиценз зөвшөөрөлтэй бараа
• гүний гаальд нуун далдлах оролдлого бараг гардаггүй
• хязгаарласан хориотой бараа
• ангийн арьс, гар утас
• гахай, тахианы мах, өөх
• түүх соёлын дурсгалт зүйлс
• эмийн найрлагад ордог амьтны гаралтай түүхий эд /бугын чив засаа, доньд гэх мэт/
• химийн бодис
• мотоцикл
6.Таны бодлоор гаалийн татварын үнэлгээ хэр бодитой байдаг вэ?

1. бодитой 70 1.7%
2. их 27 4.4%
3. бага 20 6%

7. Хэрэв гаалийн татвар, хураамж бодитой бус бол чухамхүү ямар эд барааны үнэ бодитой бус буюу хэт их байдаг талаар баримт дурдан бичнэ үү.
• суудлын авто машины 1501-2500 шоо метр цилиндрийн багтаамжтай
• машины татвар
• тоног төхөөрөмж, хүнд механизм, даавуун матерал
• хүнс
• өргөн хэрэглээний бараа
• барилгын матералын хийц төмөр бэлдмэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
• гаалийн жишиг үнэ хэт өндөр
• цахилгаан бараа
• Айванхоу майнз ХХК зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай /тэр дундаа Хятадын/ аж ахуйн нэгжүүд татварын бараагаа хэт өндөр үнэлүүлж луйвар хийдэг
• гадаадын хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжийн татвараас чөлөөлөгдсөн барааны үнэ хэт их байдаг. Ихэнх электрон барааны үнэ /жишээ нь: Номин, Элба гэх мэт/ маш багаар үнэлэгддэг
• ахуйн хэрэглээний бараа /тавилга/
• хятад улсаас орж ирж байгаа импортын барааны татвар их
• гүний гаалийн үнэлгээтэй хилийн гаалийн зарим барааны үнэлгээ ижил байдаг нь буруу
• импортын Солонгос, Япон улсаас оруулж ирж буй суудлын автомашиныг хэт өндөр үнээр үнэлдэг ба үйлдвэрлээд 5-10 жил болсон автомашиныг 1500-3200 доллараар үнэлдэг
8. Таныг гаалийн татвар хураалтын төлөвлөгөө биелүүлсний тань төлөө шагналын фондоос хэдэн удаа урамшуулал олгож байсан бэ?

1. жил бүр 47 2.5%
2. заримдаа 38 3.1%
3. төлөвлөгөө биелүүлж байгаагүй 1 1%
4. огт олгодоггүй 28 4.2%

9.Таны үзлэг, хяналт шалгалт хийдэг ажлын байрыг ямар хугацаанд өөрчилдөг вэ?

1. өдөр бүр 12 10%
2. долоо хоног бүр 52 2.3%
3. сар бүр 18 6.6%
4. улирал бүр 31 3.8%
5.жил бүр 1 1%
6.өөрчлөгддөггүй 3 40%

10. Таныг өөрийн хариуцсан үүргээ гүйцэтгэх явцад дараах зүйлс тохиолдож байсан уу?





Танд
хандаж
Доорх хүмүүс Хууль бус санал
тавих
Дарамт, шахалт
үзүүлэх
Тийм Үгүй Тийм Үгүй
Иргэд. үйлчлүүлэгчид 45
2.6% 38
3.1% 31
3.8% 47
2.5%
Дээд албан тушаалтан 16
7.5% 57
2.1% 29
4.1% 50
2.4%
Найз нөхөд, хамаатан садан, танил хүмүүс 20
6% 62
1.9% 6
20% 57
2.1%
Хамт ажиллагсад 24
5% 58
2% 12
10% 52
2.3%
Харилцагч байгууллагынхан 16
7.5% 57
2.01% 11
10.9% 53
2.2%
Улс төрийн нам, бүлгийн гишүүд 4
30% 54
2.2% 8
15% 60
2%
Бусад 5
24% 46
2.6% 9
13.3% 44
2.7%

No comments:

Post a Comment