10/21/09

Монгол хүн дэлхийн шилдэг график дизайнерч боллоо

Гhttp://www.inet.mn/ispages/isimage/inetnews/9tpui7/3758_4821.jpgрафик дизайны 15 дахь удаагийн дэлхийн уулзалт чуулган АНУ-ын Лас Вегас хотын алдарт «Мандалай Бэй Ресорт» зочид буудалд 10 дугаар сарын 1-3-нд болж шилдгүүдээ тодруулжээ. Тус улсын Охай мужийн Акрон хотноо ажиллаж амьдарч байгаа авъяаслаг зураач, график дизайны мэргэжилтэн залуу Чулуунбатын Ганболд энэ үеэр болсон график дизайны тэмцээний эхний өдөр график дизайны долоон төрлөөр тив дэлхийн хамгийн олон мэргэжилтэнүүд өрсөлдсөн (1000 орчим) супер уралдаанд оролцож Фото зургийн эвлүүлэг (Photo Montage) төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.
Компьютерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе хэмээх компанийн нэр логотой байдаг. Калифорнийн алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг дэлхийд алдартай тус компанийн бүтээгдэхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photshop) гэдгийг бид андахгүй. Энэ программ дэлхийн дизайн урлангийн мастеруудын компютерийн дэлгэцнээ өдөр шөнөгүй нээлттэй байж чөлөө завгүй ажиллан чөтгөр ч гайхмаар уран нарийн шийдлүүдийг бэлтгэж байдаг. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютерийн урлан дизайны бүх төрлөөр уран бүтээлийн уралдаан зарлаж таван тивийн улс орноос ур ухаанаа сорихоор мэргэжилтнүүд Америкт уулзаж өрсөлддөг уламжлалтай.
Тэмцээний сүүлийн өдрийн iStokcphoto компанийн нэрэмжит Фотошопын урлан дизайны салбар тэмцээнд Монголын авъяаслаг зураач бүсгүй Гомбожавын Дариа бас амжилттай оролцож «Photoshop artist» төрөлд 200 гаруй мэргэжилтнүүдээс тэргүүн байр эзэлж дэлхийн дизайн урлангийн дэвжээнд Монгол улсынхаа нэрийг гаргажээ. Энэ чадварлаг зураач дизайнер залуус нэг гэр бүлийн хоёр бөгөөд «Yahoo» группын салбар компанид мэргэжлээрээ хамт ажиллаж байгаа юм. Ч.Ганболдын урласан монгол ухаан шийдэл бүхий «Дарьганга хийцтэй» веб сайт, дизайны олон бүтээлийг нь монголчууд сайн мэддэг.
Даваа гарагт өндөрлөсөн тус чуулганы завсарлагаар Шведийн телевиз Монголын зураач, дизайнер залуустай уулзаж ярилцлага авчээ. Адобе-гийн тусгай шагнал Wacom компанийн сүүлийн үеийн бүтээл компьютерийн график зургийн суурь «Cintiq 21UX» /Ч.Ганболдын шагнал/, iStockphoto компанийн шагнал хамгийн сүүлийн загварын «Canon D7» Mark III мэргэжлийн фото аппаратаар тэд шагнуулсан байна.

No comments:

Post a Comment