10/21/09

13 дугаар зүйл. Гаалийн статистикийн мэдээлэл

13.1. Монгол Улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, төсвийн
орлогын бүрдүүлэлт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих
зорилгоор гаалийн байгууллага гаалийн статистикийн мэдээлэл гаргана.
13.2. Гадаад худалдааны барааны гаалийн статистикийн мэдээллийг Барааг тодорхойлох,
кодлох уялдуулсан системийн ангиллын код, нэр төрлөөр гаргана.
13.3. Энэ хуулийн 13.1-д заасан статистикийн мэдээллийг гаргах зорилгоор гаалийн
мэдүүлэгт үндэслэсэн гаалийн мэдээллийн санг гаалийн удирдах төв байгууллага бүрдүүлж
хөтөлнө.

No comments:

Post a Comment