10/21/09

Домайн нэр гэж юу вэ?

Интернэтэд холбогдсон комьпютер болгон өөрийн гэсэн IP address гэж нэрлэдэг тоон хаягтай байдаг. IP хаяг нь "Internet protocol"-д байрладаг. Интернэтээ IP address-ийг ашиглан датабааз болон бусад мэдээллүүдийг дамжуулж байдаг. Харин хүмүүс бол нэр болон тэмдэгтээр байвал илүү амар байдаг. IP хаяг буюу тоон хаягаар явах нь цэгцтэй байдаг боловч хүмүүс бүх хаягыг цээжилж чадахгүй. Та ямар нэг вэб сайтруу орохын тулд вэб хаягаа өөрийн браузертаа бичдэг. Браузер бичсэн хаягын дагуу уг сайтны IP address -ийг хайж олдог. Энэ нь нэг ёсондоо утасны дугаартай л адил юм. Домайн нэрний системийг Domain Name System(DNS) гэж бичдэг. DNS -ийн салбарт мөш олон байгууллагууд ажилладаг. Домайн нэр нь хаягийг бүхэлд нь үзүүлсэн байдаг. Бүтэн домайн нэр нь яг л шуудангийн хаягны адилаар хуудасны дээр байрладаг.


нэрлэхэд баримтлах дүрмүүд

Хүчин төгөлдөр домайн нэрнүүд нь англи үсэг, тоо, зурааснаас бүтсэн байдаг. Нэг домайн нэр нь 2-63 -н тэмдэгтээс бүтсэн байж болно. Том үсгээр бичих, жижиг үсгээр бичих ялгаа байхгүй. Жишээ нь: www.MEMWG.com, www.MeMwG.com, www.memwg.com.
Тун удахгүй зөвхөн Англи хэлээр бичигдээгүй Франц болон Хятадаар бичигдсэн домайн нэр гарч ирэх боломжтой болно. Үүнийг internationalized domain name гэнэ. Гэхдээ эдгээр тэмдэгтүүдийг гарнаас шууд оруулах хэцүү. Тиймээс Англи хэлийг сонгож ашиглах нь илүү хялбар байх болно.
Хамгийн эрэлттэй домайн
Байнгын эрэлттэй байдаг домайн нэрийг, TLD буюу top-level domain гэнэ. ".com" бол хамгийн эрэлттэй домайны нэг бөгөөд үүний дараа .net , .org , .info , .biz , .edu гэх зэрэг байна
улсын кодын жагсаалт - Ихэнх газрууд хоёр үсгээс бүтсэн домайн нэртэй байдаг
Жишээ нь : Канад бол .ca, Франц бол .fr , Монгол бол .mn гэх мэт .

No comments:

Post a Comment