10/21/09

11 дүгээр зүйл. Гаалийн хууль тогтоомжийг нийтэд мэдээлэх

11.1. Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх
зорилгоор гаргасан бусад шийдвэрийг гаалийн харилцаанд оролцогч болон нийтэд чөлөөтэй, үнэ
төлбөргүй мэдээлэх үүрэгтэй.
11.2. Гаалийн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн албан ёсны эх хувийг “Төрийн
мэдээлэл” эмхтгэлд, бусад тушаал, шийдвэрийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын
тухай хуулийн 14.1-д заасан эмхтгэлд тус тус нийтэлнэ.
11.3. Гаалийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрт
оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдэд энэ хуулийн 11.1 заалт мөн адил хамаарна.

No comments:

Post a Comment