10/21/09

Вэб анкет хэрхэн үүсгэх вэ?

анд болон танай вэбд хэрэглэгчдээсээ анкет бөглүүлж авах (Хурал зөвлөгөө уулзалтын бүртгэл, Ажлын анкет зэрэг) шаардлага гарвал доорх зааврыг сайн уншаарай. Блогтой хүмүүс ч гэсэн үүнийг өшөө олон зүйлд ашиглаж болно.

1. docs.google.com оор ороорой. Танд google -ын и-мэйл юмуу блогийн хаягтай бол тэрийгээ оруулаад нэвтэрч орно. Байхгүй бол шинээр үүсгэчихээрэй. Энэ вэб нь таны интернэт дэх Excel -ын програм л гэсэн үг.
2. New | Spreadsheet гэж шинэ хүснэгт үүсгэ.
3. Form | Create a Form оор ороод ямар ямар утгуудыг авахыг хүсч байгаагаа оруулна. Жишээлбэл: Та хуралд оролцох хүмүүсийг бүртгэх гэж байя гэж бодьё. Тухайн хүний нэр болон нас, хүйс, и-мэйл, утас бүртгэх шаардлага гарлаа гэж бодьё.
Тэгвэл эхлээд Add Item | Text ийг сонгоод Question Title хэсэгт "Таны нэр" гэж бичээд Help Text хэсэгт "Та өөрийн нэрээ оруулна уу" гэж бичээд Done дарж нэмнэ. Дараа нь Add Item | Check boxes -ыг сонгоод Question Title -д Хүйс гэж оруулаад Option 1 -ыг оронд Эр Option 2 -ын оронд Эм гэж оруулаад Done дарж нэмнэ. Дээрх үйлдлүүдийг давтаж ямар ямар мэдээлэл бөглүүлэх гээд байгаагаа оруулчихна.
4. Theme: гэдэг хэсэг дээр дарж тухайн анкетны дизайныг сонгоод Apply дарна.
5. More Action | Embed -ыг сонгосоноор та вэб сайт болон блогтоо тухайн линкийг оруулж энэхүү анкетаа оруулах боломжтой болно. Эсвэл И-мэйлээр илгээж бөглүүлэх бол Email this form -ыг сонгож To гэсэн хэсэгт бөглүүлэх гэж байгаа хүмүүсийнхээ и-мэйл хаягуудыг таслалаар тусгаарлаж оруулна. За тэгээд таны бүтээсэн анкетыг хүн бөглөвөл энэхүү spreadsheet -д утга нэмэгдэн орох болно.

No comments:

Post a Comment