10/27/09

миний эж

http://books.google.com/books?uid=1283902808154669563

10/24/09

どうして…君を好きになってしまったんだろう дууны үг

どうして…君を好きになってしまったんだろう?
どんなに時が流れても君はずっと
ここにいると 思ってたのに

でも君が選んだのは違う道

どうして…君に何も伝えられなかったんだろう?
毎日毎晩募ってく想い
溢れ出す言葉 解ってたのに(もう届かない)

манай сургуулийн лого

манай сургуулийн лого

10/21/09

slide




шинэ дуу


Breathless - Shayne Ward

Домайн нэр гэж юу вэ?

Интернэтэд холбогдсон комьпютер болгон өөрийн гэсэн IP address гэж нэрлэдэг тоон хаягтай байдаг. IP хаяг нь "Internet protocol"-д байрладаг. Интернэтээ IP address-ийг ашиглан датабааз болон бусад мэдээллүүдийг дамжуулж байдаг. Харин хүмүүс бол нэр болон тэмдэгтээр байвал илүү амар байдаг. IP хаяг буюу тоон хаягаар явах нь цэгцтэй байдаг боловч хүмүүс бүх хаягыг цээжилж чадахгүй. Та ямар нэг вэб сайтруу орохын тулд вэб хаягаа өөрийн браузертаа бичдэг. Браузер бичсэн хаягын дагуу уг сайтны IP address -ийг хайж олдог. Энэ нь нэг ёсондоо утасны дугаартай л адил юм. Домайн нэрний системийг Domain Name System(DNS) гэж бичдэг. DNS -ийн салбарт мөш олон байгууллагууд ажилладаг. Домайн нэр нь хаягийг бүхэлд нь үзүүлсэн байдаг. Бүтэн домайн нэр нь яг л шуудангийн хаягны адилаар хуудасны дээр байрладаг.

Вирус гэж юу вэ?

Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг.

Санах ойд орж ирсэн вирус ойр орчиноо шалгаж өөр "суучихаж" болох программ байгаа эсэхийг хайна. Хэрэв олдвол программыг өөрчилж вирусны кодоо нэмж бичнэ. Тэгсний дараа ачаалагдах ёстой программ ачаалагдна. Харамсалтай нь одоо вирус өөрийгөө vржvvлж, хоёр программ вирустлээ. Дараагийн удаад энэ хоёр программны аль нэгийг нь ачаалахад мөн л ижилхэн процесс явагдаж энэ нь цаашдаа давтагдна.
Хэрэв энэ хvн вирустсэн файлаа ямар нэг санаандгүй тохиолдлоор бусдад өгөх буюу, сvлжээнд байрлуулсан тохиолдолд тэдгээр хэрэглэгчдийн компъютер дээр мөн л ижилхэн явдал давтагдна. Ингэж л вирус тархана.

Вирусны тоо 1990 онд 200 – 500 байсан бол 1991 онд 600 - 1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000 - 2,300 virus, 1994 оны дундуур 4,500 - 7,500 virus, 1996 онд 10,000, 1998 онд 20,000 ялгаатай вирус байсан бол 2000 онд энэ тоо 50,000-ийг нэгэнт давжээ.

Яагаад Вирус гэж нэрлэдэг вэ?

Компъютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа төстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархадаг бол компъютер вирус нь компъютерээс компъютерт тархана.

Нэлээд гунзгийрvvлээд vзсэн ч гэсэн мөн л төстэй байдлууд ажиглагдна. Биологийн вирус нь амьд зvйл биш юм. Эсээс ялгаатай нь вирусанд өөрийгөө vржvvлэх гэх мэт хийх янз бvрийн ажил байхгvй, учир нь энэ нь амьд зvйл биш. Гэхдээ биологийн вирус нь өөрийнхөө ДНХ-г эсэнд оруулж, тэр нь эсийн vржих бvтцийг ашиглан vржинэ.

Компъютерийн вирус зарим талаараа дээрхитэй ижилхэн шинж чанартай байна. Компъютерийн вирус нь биелvvлэгдэхийн тулд бусад программын нуруунд зvvгдэж хамт ачаалагдна. Ажиллаж эхэлмэгцээ бусад программнуудад халдварлаж эхэлнэ.

Компьютерийн гар яаж ажилладаг вэ?

Компьютер асаасаний дараа гар зүй ёсоор залгагдсан эсэхийг БИОС шалгана. Зарим йлдлийн систем ачааглагдсанийхаа дараа ч гэсэн ахин шалгадаг. Тэгээд л таны тушаалыг хүлээгээд өмнө чинь хэвтээд байна даа. Тэгээд таныг товчилуур дарсны дараа яаж тэр тэмдэгт компьютерлуу ордог вэ гэдгийг та сонирхож байна уу? Гарын товчилуур бүр тодорхой цахилгаан гүйдлийн хүрээнд хамрагдаж байдаг ба тэр гүйдлийн хүрээг товчилуур тус бүрийн хувьд 1 микропроцессор сэкундэд хэд хэдэн зуун удаа шалгаж байдаг. Доороо металлаар бүрэгдсэн товчилуур нь доороо байгаа гарын хавтантай нэгэн жижиг конденсатор үүсгэдэг. Хэрвээ товч дарагдвал, тухайн товчинд харгалзах гүйдлийн хүрээний хүчидэл өөрчилөгдөнө. Микропроцессор энэ гүйдлийн хүрээний өөрчилөлтийг магадлаад тухайн товчинд харгалзах электрон сигналийг компьютер руу илгээнэ. Энэ сигналийг Scancode гэдэг. Товчилуур бүрт харгалзах тодорхой Scancode байдаг тул микропроцессор тэдгээрийг өөрөө ялгах бөгөөд тиймээс хэрэглэгчид ямар товч дарсан нь шууд харагдана. Жишээ нь шилжүүлэх товч Shift- ийг санаарай. Компьютер харин тэр сигналийг хүлээж байгаад цаашаа юу хийх ёстойгоо шийднэ. Харин яаж хүлээж авдаг вэ? Гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Сигналууд (5 орчим Волт хүчдэлүүд) гарын кабелаар (PS/2 эсвэл USB) компьютер доторхи гарын конроллер луу очих бөгөөд тэндээс 1 маш жижигхэн БИОС-ийн программ кодуудыг хүлээж авч гарын буфэр лүү ASCII код руу хөрвүүлээд бичнэ. Үүнийг IRQ1 эсвэл БИОС-ийн 9-р тасалдал гэж нэрлэдэг. Мэдээж үүнийг тухайн keyboard controller- ийг үйлдвэрлэгчид бэлтгэнэ. Гарын буфэр гэдэг нь санах ой дахь жижигхэн зай бөгөөд сүүлчийн оруулсан сигнал хүртэл хүлээн авдаг. Энэ буфер нь гараас оруулсан боловч компьютерийн систем боловсруулж хараахан амжаагүй байгаа сигналуудийг хадгалахад ашиглагддаг. Энэ буфер нь ихэнхдээ 16 байт хэмжээтэй байдаг.

Ингээд эндээс үйлдлийн систем гарын драйверын тусламжтайгаар хүлээн авч дэлгэцэнд үзүүлэх эсвэл өгсөн тушаалыг гүйцэтгэнэ.

Unicode гэж юу вэ?

ЮНИКОД (англиар UNICODE) нь дэлхий дээрх бүх үсэг, тэмдэгт болон тэмдэглэгээг 16 битийн тоон кодоор дүрсэлсэн дүрслэл (16 бит дүрслэл) юм. "Uni" гэдэг нь <<нэг>>, "code" гэдэг нь <<код>> л гэсэн үг ба утгачилбал "нэгдсэн тэмдэглэгээ" гэж бууна. Анх тооцоолуур нь 127 тэмдэгт дүрслэх боломжтой буюу ASCII хэмээн алдаршсан 7 битийн дүрслэлтэйгээр зохиогдсон ба хожим 8 бит болгон өргөтгөгдөн 127-255 хүртэлх зайнд удирдах тэмдэгтүүд ба исо стандартын (ISO Latin-1) тэмдэгтийн олонлогуудыг байрлуулсан. Тэмдэгтийн стандартуудын тухай энгийн тайлбарыг http://en.wikipedia.org/wiki/ISO_8859-1/ хуудсаас уншиж болно. Ингээд кодчилолын тусламжтай 192-224 байрлалд янз бүрийн улсын олон янзын тэмдэгтүүдийг кодлон дүрслэх болсон. Гэтэл энэ нь олон улсын өгөгдлийн солилцоонд тун бэрхшээлтэй зүйл болж мэдээллийн солилцоог ч удаашруулах нөхцөл болсон. Эдгээр асуудлыг шийдэж олон янзын кодчилолуудыг халж юникод хэмээх стандарт үүсчээ. Үүнийг ЮНИКОД консерциумаар 1991 оноос эхлэн хөгжүүлж ирсэн. Юникод консерциум анх өнөөг хүртэл мэдэгдэж байгаа тэмдэглэгээнүүдийн тоо нь 16 битийн бүхэл тоонд багтана гэж үзээд нийт 2-н 16 зэрэг буюу 65536 ширхэг тэмдэглэх боломжтойгоор гаргасан. Эхний 256 код нь үндсэн латин үсэг болон тэмдэгтүүдийг үлдсэн хэсэг нь бусад олон улсын тэмдэглэгээ манай кирилл болон монгол бичгийн тэмдэгтүүдийг дүрслэнэ. Гэтэл удалгүй 16 бит нь дэлхийн бүх тэмдэглэгээг тэмдэглэхэд хүрэлцэхгүй болж ахин 16 битийн муж нэмсэн ба тэр муж түвшин буюу англиар Plane нэмээн нэрлэгдэх болсон. Ингээд юникод 2.0 гэж шинэчилэгдсэн хувилбар гарсан. Илүү өргөн мэдэхийг хүсвэл www.unicode.org руу орж уншиж болно. Гэтэл бас өөр нэг стандарт болох ISO 10646 стандарт гэж байдаг. Азаар энэ 2-с өөр давхар байтын кодчилолын стандарт байхгүй. Энэ нь дэлхий дээрхи бүх тэмдэгт болон тэмдэглэгээний 16 битийн код(16 бит дүрслэл) юм. Үүнийг ЮНИКОД консерциумаар 1991 оноос хөгжүүлж ирсэн. Өнөөг хүртэл мэдэгдэж байгаа кодууд нь 16 битийн бүхэл тоонд багтана гэж үзэж байсан ба gЭхний 256 код нь Латин-1 -ын тэмдэгтүүдийг дүрслэнэ. Нийт 2-н 16 зэрэг буюу 65536 тэмдэгт дүрслэх боломжтойгоос одоогоор 49000-д хүрээд байгаагын 21000 нь хятад ханзанд хэрэглэгддэг. 16 битийн эхний 8 бит хэлийг сүүлийн 8 бит кодыг илтгэдэг.
"ISO 10646" гэж юу вэ? гэсэн асуудал гарах байх.
ISO стандарт нь UCS(Univeral Character Set)- ийг тодорхойлдог. UCS- ийг бүх тэмдэгтүүдийн олонлогийн нэгдэл буюу эх олонлог гэж ойлгож болно. Мэдээж зорилго нь UNICODE-той адилхан. Харин энэ UCS нь эргэн хөрвөхөд баталгаа өгдөг. Өөрөөр хэлбэл та нэг тэкстийг UCS рүү хөрвүүлээд буцаагаад эх тэкст рүү хөрвүүлэхэд ямар ч мэдээлэлийн алдагдал гарахгүй гэсэн үг. UCS нь амьдрал дээр байгаа бүх хэлүүдийн тэмдэгтүүдийг дүрслэхийг зорьдог. Тэгэхээр энэ нь зөвхөн Латин, Грек, крилл, Хебрев, Араб, Армен, Гүрж төдийгүй Хятад, Япон, Солонгос зэрэг ханзууд тэгээд цаашилбал манай классик монгол бичиг, Каннада, Малаялам, Тай, Лао, Кхмэр, Бопомофо, Тибэтиан, Руниц, Этиоп, Цанад Сыллаби, Чэрокээ, Огхам, Мянмар, Сингал, Тхаанаа, Юи болон бусад тэмдэгтүүдийг агуулдаг. Мөн хамраагүй байгаа бичгүүдийг яаж хамгийн сайнаар кодолж мөн нэмэх боломжтой хэвээр нь үлдээх вэ гэдэг нь судлагдсаар байдаг. UCS мөн олон тооны Графикын, типографын, математик болон өөр шинжлэх ухааны тэмдэгүүдийг агуулдаг ба тэдгээр нь TeX, Postscript, APL, MS-DOS, MS-Windows, Macintosh, OCR fonts мөн түүнчлэн олон word process ба хэвлэлийн системээр хангагддаг. ISO 10646 формалаар 31-бит тэмдэгтийн олонлогийг тодорхойлдог. Хамгийн өргөн хэрэглэгддэг тэмдэгтүүд болон хуучин байсан кодолж байсан стандарт-ууд 65536 байрлалийнхаа (31 бит) эхэнд өөрөөр хэлбэл (0x0000 - 0xFFFD) -д байрладаг. 16 бит UCS-ийн дэд олонлог нь юникодод Basic Multilingual Plane (BMP) эсвэл Plane 0 гэж нэрлэгддэг. Тиймээс энэ нь 2-н 16*2=32 зэрэг буюу 4.294.967.296 ширхэг тэмдэгт хаяглах боломжтой гэсэн үг юм. Одоогийн байдлаар дэлхийн бүх тэмдэгт 21-бит кодоос хэтрэхгүй гэсэн тооцоо байдаг. Тэр нь 0x000000- ээс 0x10FFFF хүртэлхи байрлал буюу бит бүр нь 1 саяаас илүү тэмдэгт дүрслэх боломжтой болно гэсэн үг. ISO 10646-1 стандарт нь анх 1993 онд хэвлэгдсэн бөгөөд тэмдэгтийн олонлогийн архитектур болон BMP-ийн агуулагийг тодорхойлсон юм. 2-р хэсэг болох ISO 10646-2 нь 2001 онд нэмэгдсэн ба BMP-ээс гаднах тэмдэгтүүдийн кодчилолийг(дүрслэл) тодорхойлдог. Шинэ тэмдэгтүүд нэмэгдэх боломжтой ба харин хуучин тэмдэгтүүдийг солих болон устгах боломжгүй. UCS нь тэмдэгт бүрийг кодийн дугаараар нь эмхэтгэх биш официал нэрээр нь бас эмхэтгэдэг. UCS юмуу UNICODE-ийг 16-тийн дугаараар дүрслэхдээ ихэнхдээ "U+" гэж тэмдэглэдэг. Жишээ нь "U+1198" бол манай том Ү үсэгийн код. UCS тэмдэгтүүд U+0000 аас U+007F хүртэл US-ASCII (ISO 646 IRV) байдаг ба U+0400- ээс U+04FF хүртэлхийг ISO 8859-5 (Крилл) гэж нэрлэдэг. U+E000- с U+F8FF хүртэлх зай ба BMP- ээс илүү зай нөөцлөгдсөн байдаг. UCS нь хэд хэдэн байт урттай тэмдэгт кодлохдоо хэд хэдэн арга хэрэглэдэг ба үндсэн 2 арга нь UTF-8 болон UTF-16 юм. Доор дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.
UCS-ийн хэрэгжүүлэлтийн үе шатууд?
1-р шат: Тэмдэгтүүдийн комбинац болон Хангул Жамо тэмдэгтүүд ороогүй. 2-р шат: Хэд хэдэн бичгийн хувьд энэ нь 1-р шаттай адилхан боловч тэмдэгтийн комбинацууд (жишээлбэл Hebrew, Arabic, Devangari, Bengali, Gurmukhi, Gujarati, Oriya, Tamil, Telugo, Kannada, Malayalam, Thai болон Lao гэх мэт) нэмэгдсэн. Эдгээр бичгүүд ядаж 1 тухайн тэмдэгтийн комбинац байхгүй үед UCS- д хангалттай дүрслэгдэж чадахгүй! (Дөрвөлжин, асуултийн гэх мэт тэмдэгтүүд гарна!) 3-р шат Бүх UCS тэмдэгтүүд орсон.
Тэгээд Unicode болон ISO10646- ийн юу нь ялгаатай юм бэ?
Unicode Стандарт "Unicode Concortium"- аар ИСО 10646- ийн 3 шатанд хэвлэгдсэн. 2 стандартын бүх тэмдэгтүүд адил байрлалд байрласан ба тэмдэгтүүд адилханаар нэрлэгдсэн. Unicode Стандарт нилээд хэдэн тэмдэгтүүдийн хувьд хамаагүй илүү утга хамааруулж тодорхойлсон ба ерөнхийдөө илүү сайн чанартай хэвлэх техникийн системээр хэрэгжисэн. Unicode нь зарим бичигүүдийн (жишээ нь араб) хэлбэрийг зурагчилан дүрслэх алгоритмуудийг, 2 талийн тэкстүүдийг(жишээ нь Латин болон Хэбрэв-ийн холимог тэкст) дүрслэх алгоритмууд, мөн үг сортлох, харьцуулах, гэх мэт олон алгоритм-уудийг тодорхойлсон. Харин нөгөө талаас ISO 10646 стандарт энгийн тэмдэгтийн олонлогийн хувьд бидний мэдэх ИСО 8859 ?тайгаа харьцуулахад тийм ч илүү болж чадаагүй. ISO 10646 нь стандарттай холбоотой нэр томьео, кодчилолийн боломж болон UCS- ийг бусад ISO стандартаар (ISO 6429, ISO 2022, гэх мэт) үүссэн тэкстүүдийг холбоход яаж хэрэглэх гэх мэтийг тодорхойлсон. ISO 14651 нь UCS үгүүдийг яаж сортлохийг нарийн тодорхойлсон.
ЯАГААД UNICODE эсвэл ISO 10646-г ХЭРЭГЛЭХ БОЛОВ?
Хэрвээ та ердөө 8 битийн тэмдэгтүүд хэрэглэвэл зөвхөн нэг хэлээр баримт үүсгэх ба түүнийгээ ижил тэмдэгт хэрэглэдэг хүмүүстэй солилцоно гэсэн үг. Юникод бол олон хэлийг (бүх хэл ч байж болно) нэг баримтад холих болон тэдгээрийг өөр өөр улсын хүмүүс хоорондоо солилцох хамгийн ухаалаг зам. Та жишээ нь монгол болгар толийг юникод ашиглахгүйгээр бичих гээд үз л дээ. Энэ нь тийм ч хялбар биш.
UTF-8 ба UTF-16 ямар учиртай вэ?
UTF нь Transfer Format гэдгийг товчилсон үг. Тэдгээр нь юникоднь тэмдэгтүүдийг битэд яаж дүрслэхийг тодорхойлдог. Тэмдэгт тус бүр нь 16 битийн юникоддугаараар илэрхийлэгдэж байвал түүнийг UTF-16 гэнэ. Жишээ нь, Латин-1 тэмдэгтүүд UTF-16-д 00xx гэсэн 16-тийн илэрхийлэлээр бичигдэнэ. xx нь өөрийн Латин-1 дэх 16-тийн илэрхийлэлэл. Хэрвээ юникод тэмдэгтүүд байтуудын урсгалаар дүрслэгдэж байвал UTF-8 гэж яридаг. 0-127 гэсэн утгатай байт-уудийг ASCII- тай нь харгалзуулдаг. Бусад тэмдэгтүүд 1-ээс илүү байт-аар дүрслэгдэнэ. Учир нь "\0", "/" тэмдэгтүүд UTF-8 мултибайт тэмдэгтээр орж болохгүй тул та үүнийг нулл тэрминатад стринг? гэж үзэж болно. Жишээ нь : Юникод тэмдэгтийн кодуудын битүүд UTF-8 байт урсгалд дараах байдалаар бичигдэнэ. Байтууд битүүд дүрслэл 1 7 0xxxxxxx 2 11 110xxxxx 10xxxxxx 3 16 1110xxxx 10xxxxxx 10xxxxxx 4 21 11110xxx 10xxxxxx 10xxxxxx 10xxxxxx
Unicode Marker гэж юу вэ?
Юникод файл-ууд эхэндээ 16-т дахь 2 байт тэмдэгтээр тэмдэглэгддэг. Тэр тэмдэг нь файл доторхи байт дараалалыг заадаг. Ихэнхдээ FEFF- р эхэлдэг боловч FFFE- р эхэлсэн файл байвал энэ нь мөн юникод файл бөгөөд өөр байт дараалалаар үүсгэгдсэн гэсэн үг юм.
Unicode-ийг яаж хэрэглэх вэ?
Тэгэхээр одоо ямар программууд юникодод тулгуурласан эсвэл үгүйг дурдая. 1. Үйлдлийн системүүдийн хувьд. Хэрвээ та виндовс2000/XP тэй бол өөрөө мэдэхгүй хэрэглэж байж ч болох юм. Эдгээр үйлдлийн систем бүрэн юникодод тулгуурласан. Харин Виндовс НТ бүрэн юникодод тулгуурлаагүй боловч хэрэглэх боломжоор нилээд сайн хангаж өгсөн. Виндовс 9X-д юникодод тулгуурлаагүй боловч ашиглах боломтой. Линуксийн хувьд бүрэн суурилаагүй боловч хэрэглэх боломжоор маш сайн хангаж өгсөн. Юникс үйлдлийн системийн хувьд харин харамсалтай нь хэрэглэх боломжгүй байгаа. 2. Хэрэглээний программуудийн хувьд: Виндовсийн орчинд! MS Office 97-оос хойшхи хувилбарууд юникодоор баримт үүсгэх боломжтой. Мөн MS Internet Explorer 4.0-оос хойшхи бүх хувилбарууд, Netscape 4.7 болон түүнээс хойшхи бүх хувилбарууд, Mozilla 0.9-оос хойшхи хувилбарууд, Линуксийн орчинд KDE-2.0-оос хойшхи хувилбарууд бүгд юниkод ашиглах боломжтой. 3. Программчилалын хэлүүдийн хувьд сүүлийн үеийн бүх хэлүүд HML болон Script хэлүүд, C, C++, C#,Java, Visual Basik 5.0-оос хойшхи, Delphi, Perl, Phyton гэх мэтчилэн бүгд юникод хэрэглэх бүрэн боломжтой. Харин зургийн прог-уудын хувьд би сайн хэлж мэдэхгүй байна. Лав Paint Shop Pro 7.0 ?р юникод текст оруулах гэтэл дэмжигдээгүй, харин Animation shop 3.0 бүрэн дэмжигдсэн байсан. Ер нь сүүлийн үеийн программууд бүгд юникодод тулгуурлан бичигдэж байгаа.
Unicode- ийн муу талууд!
Хамгийн эхэнд би мэдээлэл хадгалах зайг хэлэх байна. Та 2 хуучинаасаа 2 дахин их зай хэрэглэх болно. Гэвч өнөөдөр техникийн талаас нь бүрэн хангаж өгч чадаж байгаа. Хоёрдугаарт сүүлийн үед хүмүүс нилээд элбэг зөрчил ярих болсон. XP дээр 2 үсэг болохгүй байна. Вэб хуудсан дээр xxx гэх мэтчилэн тоо гараад байна гэх мэтчилэн. Гэхдээ үүнийг засах боломжтой. Манай нөгөө 2 үсэгийн байрлал өөрчилөгдсөн байгаа учир хүмүүс тэр байрлалд зөв орсон шинэ юникод фонтууд хэрэглэх хэрэгтэй. Вэб хуудасны хувьд хэрэглэгчид хэрвээ MS Internet explorer 4.0 болон түүнээс хойшхи, Mozilla 0.9-өөс хойшхи Netscape 4.7-оос хойшхи хувилбар хэрэглэж байгаа гэж үзвэл миний энэ хуудас шиг юникодоор үүсгэвэл өнөө 2 үсэгийг зөв дүрслэх боломжтойг та харж байгаа байх. Ингээд яаж юникодоор вэб хуудас үүсгэхийг цухас дурдъя. HTML-г юникодоор үүсгэхдээ үсэг бүрийг кодоор нь бичээд ANSI баримт үүсгэж болно. Код нь дараах хэлбэртэй байдаг. Хэрвээ аравтаар бичвэл шууд ⚏⚐ гэх мэтчилэн хэрвээ 16-д бол ⚎⚏ гэх мэтчилэн тэмдэглэдэг. (16-д урд нь x гэсэн тэмдэглэгээ нэмэгдсэнийг анхаар) Энэ нь гар ажиллагаа шаардсан нүсэр ажил тул хялбархан MS Word 97-оос хойшхи хувилбар эсвэл Frontpage ашиглан html үүсгэвэл автоматаар юникодоор үүсгэх болно. Хэрвээ та XP-ийн стандарт драйверыг стандарт юникод фонтуудтай ашигласан бол ямар ч асуудал гарахгүй. Хэрвээ монгол фонт эсвэл өөр гарын драйвер ашигласан бол ө, ү 2 үсэгийг хуучин байрлалаар нь кодлодог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ө, ү 2 үсэг хуучин шигээ буруу харсан э, дээрээ цэгтэй I үсэг шиг хадгалагдана гэсэн үг. Тиймээс html-ээ үүсгэсэний дараа гараар бүх ө, ү-г зөв кодоор нь буюу орлуулна гэсэн үг юм. Энэ нь гэхдээ хэцүү биш л дээ. Том Ө үсгийн код Ө жижиг ө үсгийн код ө том Ү үсгийн код ү жижиг ү үсгийн код Ү байдаг.

Кодхуудас (Codepage) гэж юу вэ?

"Codepage" нь MS-DOS үйлдлийн системийн 3.3 -р хувилбараас хойш тэмдэгтийн олонлог (charset) ба гарын засварын (keyboardlayout) тохируулга хийхэд хэрэглэгдэж эхэлсэн нэгэн хүснэгт юм. Кодхуудасанд программд хэрэглэгдэж буй бинар кодууд гарын ямар товчилуур дээр байгаа ба түүнд харгалзан дэлгэцэнд ямар тэмдэгт гарахыг тодорхойлсон байдаг. Тэгэхээр түүн дотор тоон дараалалаар эрэмбэлэгдсэн тэмдэгтүүдийн олонлог байдаг гэж ойлгож болно. Кодхуудас бүрийн эхний 128 нь адилхан байдаг ба тэдгээр нь англи тэкст бичихэд хэрэгтэй бүх тэмдэгт байдаг. OEM ба ANSI кодхуудсуудын хувьд дараагийн 128 тэмдэгт нь өөр нэг хэлэнд хэрэгтэй тэмдэгтүүдийг агуулдаг. Эхний 128 тэмдэгтийн эхний 32 нь удирдах тэмдэгтүүд байдаг тул 224 тэмдэгийг хэрэглэдэг гэсэн үг. Сүүлд MS-DOS-д блок график-тэмдэгт нэмэгдсэн. Ингээд хэд хэдэн хэлний хувьд хэрэгтэй тэмдэгт агуулсан янз бүрийн тэмдэгт олонлог (charset) үүсч эхэлсэн. Жишээ нь 865 нь норвеги данийин, 850 словиан, 866 крилл-ийн кодхуудсууд юм. 866-д латин болон крилл үсгүүд багтсан байдаг ба манай ө, ү 2 үсэг орж харин чадаагүй. Мөн умлаут (дээрээ цэгтэй) үсгүүдэд байрлах зай олдоогүй. Кодхуудас 437 харин зөвхөн англи үсгүүд орсон ба илүү их график тэмдэгт мөн грек тэмдэгт агуулсан байдаг. Харин виндовс үйлдлийн систем өөрөө тэртэй тэргүй график нүүртэй болсон тул блок график тэмдэгт хэрэггүй болсон. Тиймээс MS-DOS-ийн хэд хэдэн кодхуудсанд хувиарлагдсан байсан онцгой тэмдэгтүүдийн хувьд зай гарсан. Тиймээс Виндовсийн кодхуудас хэд хэдэн DOS-ийн кодхуудас ашиглаж болох болсон. Жишээ нь: кодхуудас 1252 нь герман болон англи үсгүүдийг агуулсан байдаг. Виндовс дээр Славийнх 1250, Крилл 1251, грек 1253, хебрэв 1255, араб 1256 гэх мэтчилэн болсон. Кодхуудасуудийг (www.kostis.net/charsets) хаягаас үзэж болно.

Function key-ийн хэрэглээ

Хамгийн гол нь цаг хэмнэх. Технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах нь танаас нь л шалтгаална шүү дээ. Хэдийгээр компьютер дээр хурдан шивдэг ч гэсэн туслах Function key ашиглахгүй бол хэмнэсэн цагаа буцаагаад алдана шүү дээ. Компьютерийг заавал хулганаар биш зөвхөн keyboard өөр ашиглаж болно. Гэтэл хүмүүс keyboard-наас илүүтэйгээр хулганыг түлхүү ашигладаг. Энэ зөвлөгөө зарим хүмүүст энгийн санагдаж болох ч зарим нэгэн мэдэхгүй хүмүүст зориуллаа. Компьютерын keyboard- ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн нэрлэдэг ба компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь CTRL , ALT , Shift товчлуурууд.
F1
F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм. Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.

F2
Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.

F3
Та windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.

F4
F4 нь нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягны жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet Explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягуудын хаягууд гарч ирнэ гэсэн үг юм. Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба хурдан үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд таны ажиллаж байсан нүүр хаагдах болно.

F5
F5 бол refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ.

F6
F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог.

F7
F7 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.

F8
Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.

F9
F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно.

F10
F10 нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг. F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.

F11
Та Internet Explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode). Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.

F12
F12 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно
Гэхдээ эдгээр түлхүүр товчлууруудын хэрэглэгдэх хэрэглээ нь бүгх программ дээр адил байдаггүй гэдгийг та санах хэрэгтэй. Дээрх хэрэглээ нь нийтлэг хэрэглэгддэг хэрэглээ юм.

Вэб анкет хэрхэн үүсгэх вэ?

анд болон танай вэбд хэрэглэгчдээсээ анкет бөглүүлж авах (Хурал зөвлөгөө уулзалтын бүртгэл, Ажлын анкет зэрэг) шаардлага гарвал доорх зааврыг сайн уншаарай. Блогтой хүмүүс ч гэсэн үүнийг өшөө олон зүйлд ашиглаж болно.

1. docs.google.com оор ороорой. Танд google -ын и-мэйл юмуу блогийн хаягтай бол тэрийгээ оруулаад нэвтэрч орно. Байхгүй бол шинээр үүсгэчихээрэй. Энэ вэб нь таны интернэт дэх Excel -ын програм л гэсэн үг.
2. New | Spreadsheet гэж шинэ хүснэгт үүсгэ.
3. Form | Create a Form оор ороод ямар ямар утгуудыг авахыг хүсч байгаагаа оруулна. Жишээлбэл: Та хуралд оролцох хүмүүсийг бүртгэх гэж байя гэж бодьё. Тухайн хүний нэр болон нас, хүйс, и-мэйл, утас бүртгэх шаардлага гарлаа гэж бодьё.
Тэгвэл эхлээд Add Item | Text ийг сонгоод Question Title хэсэгт "Таны нэр" гэж бичээд Help Text хэсэгт "Та өөрийн нэрээ оруулна уу" гэж бичээд Done дарж нэмнэ. Дараа нь Add Item | Check boxes -ыг сонгоод Question Title -д Хүйс гэж оруулаад Option 1 -ыг оронд Эр Option 2 -ын оронд Эм гэж оруулаад Done дарж нэмнэ. Дээрх үйлдлүүдийг давтаж ямар ямар мэдээлэл бөглүүлэх гээд байгаагаа оруулчихна.
4. Theme: гэдэг хэсэг дээр дарж тухайн анкетны дизайныг сонгоод Apply дарна.
5. More Action | Embed -ыг сонгосоноор та вэб сайт болон блогтоо тухайн линкийг оруулж энэхүү анкетаа оруулах боломжтой болно. Эсвэл И-мэйлээр илгээж бөглүүлэх бол Email this form -ыг сонгож To гэсэн хэсэгт бөглүүлэх гэж байгаа хүмүүсийнхээ и-мэйл хаягуудыг таслалаар тусгаарлаж оруулна. За тэгээд таны бүтээсэн анкетыг хүн бөглөвөл энэхүү spreadsheet -д утга нэмэгдэн орох болно.

Интернэтийн товчилсон үгс

Бидний өдөр тутмын хоорондоо харилцдаг зүйл бол Мессенжер, чат яах аргагүй мөн билээ. Энэ үедээ албан ёсны чухал биш бол цаг хугацааг хэмнэх үүднээс олон үгийг товчилж бичдэг. Жишээлбэл (10q – Thank You - Баярлалаа) гэх мэт. Энэ нь танд ч сонирхолтой бас амар байдаг байх.

Ингээд сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс дараах интернэт хэллэгүүдийг орууллаа. Доорх хэллэгүүд нь товчилсон болон дэлгэрэнгүй хэлбэрээр орчуулгатай бичигдсэн байгаа. Та ч гэсэн эдгээр үгсээс хэрэглээд үзэхэд илүүдэх юун. Сурсан бүхэн эрдэм гэдэг шүү дээ...

А
AAF – As a Friend - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell – Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise – Өөр нэгэн сайхан өдөр
AEAP - As Early As Possible – Аль болох эрт
AFAICR - As far as I can recall / remember – хэзээ санана тэр үедээ
AFAP - As Far As Possible – Бүхий л боломжоороо
ASL эсвэл A/S/L - Age / sex / location – нас хүйс байрлал
ASLP эсвэл A/S/L/P - Age, sex, location, picture - нас хүйс байрлал зураг
ATM - At the moment – Яг энэ мөчид, энэ үед
В
B2B - Business to Business – Бизнэсээс бизнэс буюу хувь хэрэглэгчээс илүүтэйгээр байгууллагат төвлөрөх
B2C - Business to Customer – хэрэглэгчдэд төвлөрсөн бизнэс
B4 – Before – Өмнө
BBIAB - Be back in a bit – Удахгүй холбогдоё
BFF - Best Friends Forever - Сайн найзууд үүрд хамтдаа
BFN - Bye For Now[2 – Одоохондоо баяртай
blog - web log or an online journal – Онлайн сэтгүүл, веб бичлэг
BTW - By the way – Дашрамд хэлэхэд
C
CMIIW - Correct me if I'm wrong – Буруу байвал зөв болгож засаарай
crapplet - A poorly written computer application – Тааруухан бичигдсэн компьютер програм
CU - See you (later) – дараа уулзая
CYA - See ya, Cover Your Ass - Баяртай, мэргэжлийнхэн хэрэглэдэг баяртай гэсэн утга
D
D/L - Download - Таталт
DND - Do not disturb – Битгий саад бол
E
EOF - End of File – Файлын төгсгөл
EOM - End of Message – Мессежийн төгсгөл
EOL - End of Life. Device or hardware that is at the end of its product life cycle. End of Line – Амьдралын төгсгөл эсвэл бүтээгдэхүүний буюу хардверийн амьдралын мөчлөгийн төгсгөл
ETA - Estimated time of arrival – Ойролцоогоор очих цаг
F
FAQ - Frequently Asked Question(s) – Байнга асуугддаг асуултууд
FOAF - Friend of a friend – Найзын найз
FTFY - Fixed that for you – Үүнийг засчихсан
FYI - For your information – Мэдээлэлд тань
G
GG - Good game – Сайн тоглолоо
GL - Good luck, used before commencing a game – Амжилт хүсье, тоглоом эхлэхээс өмнө хэрэглэдэг
GMTA - Great minds think alike – Ухаантай хүмүүс ижил байдлаар сэтгэх, бодох
H
HAND - have a nice day – Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
HF - Have fun – Хөгжилтэй байгаарай
haxor or H4x0r – Hacker – Хакер
hit – Веб серверт хийсэн шаардлага , интернэт хайлтын үр дүн, Веб хуудас ачааллаж байна. Энэ нь вебхуудсын зочилогч гэдгээс өөр юм
home page – Веб хуудасны эхлэл хуудас, техникийн нэр нь "index"
hot list – Нээлттэй боломжтой URL-уудын цуглуулга, заримдаа текст файлууд боломжтой байдаг.
HTH - Hope this / that helps – Энэ туслана гэдэгт найдаж байна.
I
IBTL – Түгжигдэхээс өмнө
IDK - I don't know – Мэдэхгүй
IONO - I don't know – Би мэдэхгүй
IWSN - I want sex now – Би яг одоо секс хүсэж байна
IYKWIM - If you know what I mean – Хэрвээ чи миний юу гэснийг мэдэж байгаа бол
Information superhighway - The Internet (AKA: I-way, infobahn) – Интернэт
J
JAS - Just a sec – Түр хүлээгээрэй
JK or j/k - Just kidding, or joke – Зүгээр л тоглосон юм аа, хошигнол
K
k or kk – OK – тэгье, болж байна
KISS - Keep it simple stupid – энгийн тэнэгээр нь хадгал
KOS - Kill on sight – Харангуутаа устга
KTHX - OK, thanks – Тэгэлгүй яахав, баярлалаа
L
lag – Интэрнэтийн хурд саарах серверийн асуудлаас болоод хурд удаашрах
LMIRL - Let's meet in real life – Жинхэнээрээ уулзацгаая
LMK - Let me know – Би мэдмээр байна
LOL - Laughing out loud, laugh out loud – Чангаар инээх
LTNS - Long time no see – Удаан холбогдсонгүй шүү
lulz - corruption of LOL - LOL
lurker – Хэлэлцэж байгаа сэдэвт оролцохгүйгээр группэд байнга зочлогч
LYLAB - Love you like a brother - Ах шигээ чамд хайртай
LYLAS - Love you like a sister – Эгч шигээ чамд хайртай
M8 – Mate – нөхөр, хамтран ажиллагч, хань
N
N1 - Nice one – Ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг гоё байлаа
NE1 - "Anyone" – Хэн нэгэн
NP - No problem – Асуудалгүй
NS - Nice shot – Сайхан цохилоо ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг.
NSFW – Ажиллахад аюултай, анхааруулга
NVM, NVMD, or nm - Nevermind, not much – Юу ч биш ээ
O
O RLY - Oh really? – Өө тийм үү?
OIC - Oh, I see – Аан ойлголоо
OFN - Old freaking news – Өө хуучнаараа л
OMG - Oh my god – Өө бурхан минь
ONOZ - Oh, no – Өө үгүй ээ
OP - Original poster – Эх материал
OS - Operating system – Үйлдлийн систем
P
PAW - Parents are watching – Эцэг эх харж байна аа
PEBKAC/PEBCAK – Компьютерийн гар болон сандалтай холбоотой асуудал
PLMK - Please let me know – надад мэдэгдээрэй
PPL – People – Хүмүүс
pr0n - Intentional misspelling of porn – Порно-ы Олон улсын алдаатай үсэглэл
R
rehi (or merely re) - Hello again – Дахиад сайн уу
RL - Real Life – бодит амьдрал
RTFS - Read the fucking source – Хараал идсэн эх үүсвэрийг нь унш даа
S
SCNR - Sorry, could not resist – уучлалт гуйж байна, гэхдээ өөртөө тусалж чадахгүй нь ээ
SFW - Safe for Work, see NSFW – Ажиллахад аюулгүй
sk8/sk8r/sk8er - skate/skater – Гулгагч
smiley - Another name for emoticons – Сэтгэл хөдлөлүүдийн өөр нэг нэр
SMH - Shaking my head – Толгойгоо сэгсэрч байна
SNAFU - Situation normal: Энгийн нөхцөл байдал
Snail mail - Normal paper mail service – Энгийн цаасан майлын үйлчилгээ
SOHF - Sense of humor failure – хүн чанарын алдаа
spider - The program behind a search engine – хайх системийн ар талын програм
STFU - Shut the fuck up – Ярихаа бол, амаа тат
T
TBF - Time between failures – Алдаа хоорондох цаг
TBH - To be honest – Шударгаар бол
TG - That's great – Үнэхээр гайхалтай
TGIF - Thank God it's Friday – Ашгүй амралтын өдрүүд
TMI - Too much information – Хэтэрхий их мэдээлэл
TOS - Terms of service – Үйлчилгээний нөхцөл
TTBOMK - To the best of my knowledge – Одоог хүртэлх миний мэдэж байгаа гэвэл
TY - Thank you - Баярлалаа
TYT - Take your time – Битгий яар
W
W/ or W/O - With or without – хамт эсвэл үгүй
W/E – Whatever - Юу ч байсан яахав
WRT - With respect / regard to – Хүндэтгэж байна
WTB - Want to buy – Худалдаж авахыг хүсэж байна
WUG - What you got? – Юу олж мэдсэн?
W8 – Wait – Хүлээж байгаарай
Y
YAGTOH - you are going to own him –Чи түүнийг өөрийнхөө болгох болно.
YKW - You know what? – Юу гээч?
YOYO - You're On Your Own – Өөрийнхөөрөө байна
YW - You're welcome – Зүгээр дээ

TrueType фонт гэж юу вэ?

Windows болон Macintosh компьютерийн ард суугаа хүн болгон TrueType фонтыг олж хардаг юм. Фонт гэдэг нь компьютерт байх текстийг дүрсэлж үзүүлэхэд ашиглагддаг онцгой загварын дүрснүүд юм. Мэдээж та дэлгэцэн дээр том жижиг болон янз бүрийн хэлбэр дүрсний фонтуудыг хардаг байж таараа. Дээр үеийн компьютерууд нь bitmap маягийн фонтууд ашигладаг байсан юм. Эдгээр фонтуудаа текстийг дүрслэх, хэвлэхэд хэрэглэдэг байв. Харамсалтай нь эдгээр фонтууд нь том жижиг хэмжээтэйгээр оршдог байлаа. Єєрєєр хэлбэл тодорхой хэдхэн хэмжээтэйгээр бүтээгдсэн байв. Хэрвээ та єгєгдсєн хэмжээнээс илүү ихээр томруулах юмуу жижигрүүлэх болбол фонт маань эвдэрч аймаар харагддаг байлаа. Тэгээд ч хэвлэсэн фонтууд нь тийм ч сайхан биш, ирмэг хєвєє нь арзгар, муухай байжээ. Тэгвэл 1980-аад оны сүүлээр Adobe фирм Type 1 хэмээх векторт графикт суурилсан фонтуудыг хэрэглэгчдэд танилцуулав. Вектор график бол цэг, геометрийн томьёонд суурилсан байдаг тул томруулж жижигрүүлэхэд ямар ч алдаа гардаггүй сайн талтай билээ. Єєрєєр хэлбэл хичнээн ч томруулж жижигрүүлсэн чанарын ялгаа гардаггүй үргэлж сайхан харагддаг юм.

Түүнчлэн Adobe маань Postscript хэмээх хэвлэх хэл (printing lan¬guage) хєгжүүлэв. Энэ хэвлэх технологи нь Adobe-ийг гайхамшигт єндєр тєвшинд аваачсан гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл хэвлэхэд гардаг байсан олон алдааг энэ технологи засаж чадсан байна. Microsoft ба Apple фирмүүд энэ технологийг асар их сонирхож технологийн патентыг нь ашиглахыг хүссэн боловч Adobe маань хатуу зан гаргаж ашиглуулахыг хүссэнгүй. Энэ шалтгаанаас болж Postscript маань дээрх компаниудын үйлдлийн системийн нэгэн хэсэг болж чадаагүй байна. Харин Mi¬crosoft, Apple маань хамтран вектор графикийн фонт ба хэвлэх технологийн хєгжүүлж эхлэв. Тєгсгєлд нь Apple маань фонтын технологийг хєгжүүлж гарсан нь TrueType байлаа. Энэ хооронд Microsoft маань TrueImage хэмээх хэвлэх технологийг бий болгосон байна.

TrueType фонтын технологи нь дараах 2 хэсгээс бүрддэг байна:
TrueType Rasterizer
TrueType фонтууд

Rasterizer гэдэг нь Windows ба Mac үйлдлийн системүүдэд аль алинд нь байдаг програмын хэсэг юм. Тэрээр фонт ямар байдалтай хадгалагдаж байгааг ажиглаж байдаг бєгєєд график карт болоод дэлгэцэд ойлгомжтой харагдахаар уг фонтыг дүрс хэлбэр рүү шилжүүлэх ажлыг хийдэг байна. Єєрєєр хэлбэл фонтын хэмжээ, єнгє, єнцєг, байрлаж байгаа зүг чиг, байрлал зэрэг єгєгдлийг график фонт болгодог гэсэн үг. Эндээс гарч байгаа гаралт нь график карт ойлгохуйц bitmap дүрс байдаг байна. Математик єгєгдлийг график руу хєрвүүлэх нь тийм ч амар ажил биш тул энэхүү програм нь чамгүй хүнд ажлыг хийдэг нь ойлгомжтой.
Бидний мэддэг фонт гэдэг маань үнэндээ математикийн хэдэн єгєгдєл л байдаг. Фонтын дүрс хэрхэн зурагдахыг заасан томьёонууд гэсэн үг. Дээд зэргийн чанартай фонтууд нь томьёонууд, нэмэлт кодчлол, бусад єгєгдлүүдийг хадгалдаг. Тэр тусмаа нэмэлт hint коднууд нь фонтыг маш их жижиг хэмжээнд аваачихад хэрхэн алдаагүй, зєв сайхан харагдуулах вэ гэдэгт тусалдаг байна. Тэгэхгүй бол фонтыг хэт жижигрүүлэхэд юу ч мэдэгдэхгүй, арзайсан юм болдог тул зарим єгєгдлүүдийг дүрслэхгүй байсан нь дээр байдаг ажээ.

Єнєєдєр фонт гэдэг бол асуудал биш болжээ. Англи хэл дээр тєдийгүй монгол үсгийг агуулсан олон зуун фонтууд бүтээгдсэн байна. Тэр тусмаа гадаадын фонтууд нь интернэт дээр олон мянгаараа үнэгүй байж байдаг. Монголчууд ч гэсэн Монгол үсгийг агуулсан олон зуун TrueType фонт бүтээсэн. Unicode системийн оригиналь фонтууд нь ямар ч алдаагүй зєв сайхан бүтээгдсэн байдаг тул системд ачаалал єгєхгүй зєв ажилладаг бол туршлагагүй хүний хийсэн алдаатай фонтууд нь график карт болоод Raster¬izer системд хэт ачаалал єгєх улмаар системийг гацаах хүртэл аюултай. Маш єндєр чанартай, гоёмсог фонтуудыг бүтээж зах зээлд борлуулдаг мэргэжлийн компаниуд байдаг бєгєєд тэд нэг фонтыг л гэхэд бүхий л байдлаар туршиж алдаа мадгийг нь зассан байдаг ажээ. Тусгай зориулалтын фонтуудыг хэвлэлийн газрууд, реклам сурталчилгааны агентлагууд єргєнєєр худалдан авч ашигладаг байна. Єєрєєр хэлбэл хэзээ ч үл давтагдах фонт ашиглах гэж тэр шүү дээ.

XML гэж юу вэ?

Сүүлийн үед олон олон зүйл бидний амьдралд нэвтэрч байна. Веб 2.0 гэсэн нэр томьёо бий боллоо. Хүн бүр блог нээж байна. Энэ бүх зүйлд ганц веб ч гэлтгүй бүх төрлийн програмчлалд маш өргөн хэрэглэгдэж байгаа нэг зүйл бол XML юм. Энэ нь Extensible Markup Language гэсэн үгний товчлол. HTML гэдэг бол HyperText Markup Language гэсэн үгний товчлол. Хоёулаа Markup Language гэж байна. Энэ бол тагуудаар мэдээллийг дүрсэлдэг хэл. HTML бол урдчилан тодорхойлсон тагуудаар мэдээлэл дүрслэдэг бол XML хэрэглэгч өөртөө хэрэгтэй байгаа тагуудыг үүсгэн мэдээллээ дүрслэнэ. Жишээ нь хүмүүсийн тухай мэдээлэл байна гэж үзье.



Bat
20
Dorj
30


гэх мэтээр дүрслэнэ. Энэ мэдээллийг програмын аргаар уншиж мэдээллийг авах үйлдлийг parsing гэнэ. XML parser гэвэл XML-ийг уншиж мэдээллийг авагч гэж ойлгож болно. XML-ийг одоо хэрэглэхгүй юм гэж байхгүй болжээ. Вебэд W3C-ийн SVG гэж вектор графикт ашиглаж байна. Хэрэглэгчийн интерфайс, анимашн энэ тэр хийж болох энэ график XML ээр хийгдсэн байна. Миний хамгийн сүүлд харсан бас нэг хэрэглээ бол C#-ийн WPF (Windows Presentation Foundation) -д хэрэглэгчийн интерфайсийг маш сайхан графикаар хийх боломжийг олгосон байх юм. Түүнийгээ microsoft XAML (zammel гэж дууддаг) гэж байна. За тэгээд гоогле сайтмап гэх мэт маш олон зүйлүүд хэрэглэж байна. хамгийн өргөн хэрэглэгдэж байга зүйл нь бол RSS юм. RSS нь блогууд болон мэдээллийн сайтуудын мэдээг RSS уншигч ашиглан нэг дор бөөгнүүлэн унших боломжийг олгодог тун хэрэгтэй зүйл билээ.

Үргэлжилээр RSS -унших хялбар PHP код бичих болно.

Эх хавтан гэж юу вэ?

Эх хавтан гэж юу вэ?



msi_k8tneo-fis2r.jpgЭх хавтан бол компьютер доторх үндсэн электроник хавтан юм. Компьютерийн бүх бүрэлдэхүүн хэсэг ямра нэг байдлаар эх хавтантай холбогдсон буюу харилцаа холбоонд боршдог. Зарим нь шууд эх хавтанд холбогдож зарим нь эх хавтаны оролтод холбогдсон байдаг. Компьютерийн дотор байрлах эх хавтаны үүрэг бол бүх бүрэлдэхүүн хэсгийг хооронд холбогч тавцан болдог юм.

Эх хавтаны төрөл

Эх хавтаны төрөл анги нь CPU хэрхэн бүтээгдсэнээс шалтгаалдаг. Тиймээс эх хавтанг ямар төрлийн суурьтайгаар нь ялгаж болно жишээ нь: Socket A, Socket 478 гэх мэт. Тэгэхээр та эх хавтан худалдан авах гэж байгаа бол ямар төрлийн суурьтай болохыг нь тодруулж, хамгийн гол нь CPU-н үзүүлэлттэй таарч байх ёстой.

CPU гэж юу вэ? гэсэн нийтлэлээс суурийн төрөл мөн ямар CPU-нд тохиромжтой гэдэг талаарх мэдээллийг аваарай.


Эх хавтан худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Компьютер дээрх бүхий л эд ангиуд эх хавтанд холбогдож байгаа учир компьютерийн бүрэлдэхүүн хэсэг буюу эд ангиудыг эх хавтан худалдан авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Жишээлбэл: хэрэв та маш олон дотоод холболттой девайс хэрэглэхийг хүсэж байгаа бол 3 PCI slots төрлийн эх хавтан авахад хангалттай. Яг үүнтэй адил их хэмжээний санах ой танд хэрэгтэй бол хангалттай slot-той эх хавтанг сонгон авах нь зайлшгүй юм.

Эх хавтанд мөн Санах ой, График кард, Хатуу диск болон бусад эд ангиудтай холбогдох зөв оролттой байх хэрэгтэй. Хэдийгээр бүх эх хавтан эдгээрийг агуулдаг боловч яг худалдан авах үедээ дахин нэг нягтлан шалгахад илүүдэхгүй. Хэрэв хуучин эд ангиудад шинэ эх хавтанг холбон залгах гэж байгаа бол илүү нарийн хандах хэрэгтэй. Учир нь шинэ эх хавтан хуучин эд ангиудыг дэмжихгүй байх тохиолдол байдаг.
Үндсэн эх хавтангуудын ялгаа бол ижил CPU дэмждэг, гэвч chipset-ийн төрөлд өөр байдаг. Chipset гэдэг нь CPU болон бусад бүрэлдэхүүнүүдийг холбох олон хавтангууд бөгөөд энэ нь эх хавтан дээр байрладаг, мөн олон төрлийн картууд дээр байдаг.
Өөр өөр chipset нь өөр өөр санах ойн дэмжлэг, AGP оролтын хурд, bus хурдын гүйцэтгэлийг үзүүлдэг байна.

Эх хавтаны хурдыг хэмжих

Эх хавтан бол хурдыг нь хэмжихэд хүндрэлтэй байдаг эд ангиудын нэг юм. Ерөнхийдөө бол ижил төрлийн chipset-тэй эх хавтангуудын гүйцэтгэл нь ойролцоо байдаг. Бага зэргийн ялгаатай тал нь эх хавтанг хийсэн материал болон үйлдвэрлэгчийн чанар дээр гарч болно.
Түүний хурдыг хэмжих өөр нэгэн үзүүлэлт бол бусад бүрэлдэхүүн хэсгийн хурдан ажиллах ажиллагааг дэмжих дээд хэмжээ байж болно. Жишээ нь гэхэд эх хавтаны бүрэлдэхүүнийг дэмжих дээд хэмжээ нь FSB (Front Side Bus) байж болно. Хэдийгээр CPU байхгүй байсан ч байсан энэхүү хурдыг дэмждэг. Үүнтэй адилхан санах ойг дээд хэмжээнд дэмждэг бол санах ойн хэсэг хурдан ажиллагаатай байх жишээтэй.
nf7-s_pic6.jpgЭх хавтаны Chipset гэж юу вэ?

Chipset нь эх хавтаны сувгаар урсаж байгаа бүх датад хяналт тавидаг. Хамгийн Chipset-н анхдагч үйлдэл нь датаг эх хавтаны байрлах ёстой зөв газарт нь явуулдаг. Чухамхүү Chipset-н тусламжтайгаар л бүх мэдээллүүд зөв бүрэлдэхүүн хэсэг дээрээ байрладаг.

Эх хавтаны бүрэлдэхүүн хэсгүүд

Эх хавтан нь бүр төрлийн бүрэлдэхүүний олон холболтыг агуулж байдаг. Эх хавтан нэмэлт оролт буюу ISA, PCI, AGP болон DIMM суурийг мөн агуулдаг байна. Түүнээс гадна гадаад холболт буюу дууны картын холболт, USB оролт, Паралель оролт, PS/2 оролт буюу гар хулганын орох оролтуудыг агуулдаг. Тэгэхээр эх хавтан нь компьютерийн эд ангиудыг холбогч хамгийн чухал хэсгийн нэг учраас худалдаж авахдаа бүх холболтууд нь тохирдог байхаар сонгох нь их чухал.

Мэдээллийг хэрхэн хайх вэ?

Мэдээллийг хэрхэн хайх вэ?

Єнєєдєр Интернэт нь хэтэрхий их мэдээлэл агуулсан хэт аварга том сvлжээ болоод, хэрэглэгчидийн хувьд яг хэрэгтэй байгаа мэдээлэлээ богино хугацаанд хайж олох нь нэлээд томоохон даваануудын нэг болоод байгаа билээ.

Хайлтын системvvд. Ямар ч гэсэн ихэнх тохиолдолд уламжилалт хайлтын системээ ашиглана. Хамгийн алдартай хайлтын системvvд:

* Yahoo - вэб хуудсуудыг ангилан ялгаж дэд бvлэгvvд vvсгэсэн тул сэдэвээр нь хєєж мэдээлэлийг хайхад амар. Гэхдээ зарим хvмvvс эндээс хайгаад тєдийлєн хангалттай их мэдээлэл гарч ирдэггvй гэж ярилцах нь ч бий.
* Altavista - энэ нь хамгийн єргєн хvрээтэй хайлтын систем мэт надад санагддаг, харамсалтай нь зарим тохиолдолд хэтэрхий олон vр дvн гаргаж ирдэг.
* Google - зарим хvмvvс энийг их хэрэглэх дуртай байдагийн учир нь элдэв график реклам багатай, хэрэглэхэд хялбар байдаг биз.
* Excite

Монгол хайлтын системvvд:

* www.mobinet.mn - Мобикомын вэбийн сан.
* www.mol.mn - МонголиаОнлайн хуудасны вэб хайлт.
* www.mongolsearch.com - шинэ хийгдэж буй вэбийн сан.
* Єєр олон вэб хайлтын системvvд байгаа боловч чанарын ялгаа багатай тул энэ гурвыг нэрлээд л єндєрлєв.

Хайлт хийхдээ анхаарах зvйлс:

* Эдгээр хайлтын системvvд нь бvхэл Интернэт дотор хайдаггvй юм шvv. Зєвхєн єєрсєдєд нь бvртгvvлсэн вэбнvvдээс л хайлтаа хийнэ.
* Хайлтаа хийхдээ тухайн сэдэвтээ хамаарах аль болох олон тvлхvvр vгийг эхний ээлжинд оруулж vзээд олдохгvй бол тvлхvvр vгээ цєєлж явбал амар биз. Ганц хоёрхон нэлээд тvгээмэл хэрэглэгддэг vгээр эхлээд хайх юм бол vзээд баршгvй их хуудас олдож, та тэр болгоныг хvссэн сэдэвтээ хамаатай эсэхийг vзэх гэж хамаг цагаа vрэх хэрэг гарна шvv.
* Крилл vсэг маань компъютерын ертєнцєд хэрхэн гарах талаар тогтсон шийдвэхгvй байсан тул, крилл vсэгээр vг бичиж хайх нь тєдийлєн оновчтой сонголт биш гэдэгийг сануулъя.

Нэвтэрхий толь бичгvvд. Танин мэдэхvй, мэдээлэлийн чанартай зvйл хайх бол дараах нэвтэрхий толинуудыг танд санал болгох байна:

* Microsoft Encarta Encyclopedia - хэдийгээр зарим нарийн сэдэв рvv ороод ирэхээр худалдааны хувилбарыг нь худалдаж ав гээд байдаг ч гэсэн, ерєнхий сэдэвvvдийг бол маш сонирхолтой бєгєєд зохион байгуулалт сайтайгаар оруулсан буй.
* Britannica - дэлхийд алдартай энэ нэвтэрхий толийг та интернэтээр vнэгvй хэрэглэж болно, хэт дэлгэрэнгvй л гэж айхгvй бол энэ vнэхээр аварга том.
* Britanica Concise - Yahoo/Education-ы нэвтэрхий толь бичиг, Britannica-ын толь бичигний арай жижиг, товч хувилбар дээр vндэслэсэн, 25000 гаруй єгvvлэлтэй. 2002-12-10-нд нэмэв.
* Electric Library - Concise Columbia Electronic Encylopedia, 3rd Ed.
* Columbia Encyclopedia Sixth Edition - єгvvллэгvvд нь ялимгvй товчхон, гэхдээ энэ нь зарим хvнд таалагддаг шvv дээ, мєн зураг хєрєг ерєєсєє хавсаргаагvй, дан текстээр тайлбарласан.
* http://www.encyclopedia.ru - орос хэл дээрх нэвтэхрий толинуудын жагсаалт, миний ажигласнаар тэдгээрт нь онлайн мэдээлэл ялимгvй бага, єгvvллэгvvд нь богино байж болно. Онлайн нэвтэрхий толиуд нь: Мегаэнциклопедия, ALL-IN-ONE
* Learning Network - энэ нэвтэрхий толь хэмжээ чанарын хувьд Britannica-д дєхєж очино байх, хамгийн гол давуу тал нь гэвэл доторхи мэдээлэл нь цоо шинэ.

Сонирхолтой хуудсууд. Ер нь оюутан сурагч залуусдаа дараах вэб хуудасуудыг санал болгож, мэдлэг боловсрол олж эзэмших зорилгодоо єргєнєєр ашиглаж байхыг єєрийн зvгээс зєвлєх байна:

* MindTools.com - Хувь хvн єєрийгєє зєв зvгт удирдан залахад зориулагдсан єргєн хvрээтэй мэдээлэл бvхий чухал вэб. 2002-12-10-нд нэмэв.
* Pictures of the Year - Оны Шилдэг Фото Зурагнууд
* Best Inventions 2002 - Энэ онд гарсан Шилдэг Нээлтvvд
* Old-Computers - Цахим Тооцоолуур Машины (компъютерын) хєгжлийн тvvхийн галлерей.
* Тusgal.com - Танин мэдэхvйн мэдээлэлvvд, зурхай гм. булантай.
* Noble e-Museum - Нобелийн Шагнал гэж юу вэ?
* CNNfyi - News for students, resources for teachers - оюутан, багш сурагч нарт зориулсан CNN-н хуудас, мэдээжийн хэрэг дэлхийн хамгийн том мэдээлэлийн сvлжээнд багтаж байгаа тул хамгийн сvvлийн vеийн єрнєж буй vйл явдалтай холбоотой мэдээлэлээр баялаг.
* MagicNET-ын Мэдлэгийн Сан хуудас - компъютерын нэр томъёонуудыг монгол хэл дээр тайлбарласан хуудас.
* http://www.heritage.org/ - АНУ-ын Консерватив хvчнийг дэмжих мэдээлэлийн сан.
* http://www.cnn.com/TECH/ - техникийн хамгийн сvvлийн vеийн мэдээ
* http://www.w3schools.com/ - Вэбийн хичээлvvд.
* http://www.idg.net/ - компъютерын мэдээ, судалгаа, харьцуулалтаар дvvрэн хуудас.
* http://www.chemicalelements.com/ - химийн элемэнтvvдын нэрийг бус энэ вэб хуудасны нэрийг л тогтоочих.
* Stanford Encyclopedia of Philosophy - философийн толь бичиг.
* History Place - хэдийгээр Америкийн тvvхийг томруулж авч vздэг ч гэсэн энэ хуудас фото зураг гэх мэт тvvхийн бодит баримт ихтэй.
* New York Stock Exchange
* CountryWatch.com - Дэлхийн улс орнуудыг тєрєл бvрийн vзvvлэлтээр нь танд танилцуулах болно.
* CIA - WorldFactBook - АНУ-ын Тагнуулын Тєв Газарын вэб хуудасанд багтдаг, ихэвчлэн бусад улс орнуудын талаархи бодит (?) мэдээлэлийн сан.
* National Geographic

Толь бичигнvvд. Интернэтэд байгаа мэдээлэлийн ихэнх нь (70-80%) Англи хэл дээр байдаг тул таньд англи хэлний онлайн толь бичиг зайлшгvй хэрэгцээтэй зvйлсийн нэг байх нь тодорхой билээ :

* Dictionary.com - Англи хэл дээрх хэд хэдэн толь бичигvvдийг нэгтгэсэн том хайлттай, ер нь миний мэдэх хамгийн том толь бичиг.
* InvestorWords.com - Энэ толь бичигийн вэб хуудасны зохион байгуулалт нь vг хайхад их тохиромжтой.
* Microsoft Network Dictionary - Гол онцлог нь МСН нэвтэрхий толь бичигтэйгээ холбоотой, мєн англи vгсийг дуудлагыг нь WAV, AIFF тєрлийн файль хэлбэрээр сонсож болдог давуу талтай.
* Columbia Encyclopedia 6th ed. - Yгийн дуудлагыг нь WAV файль хэлбэрээр татаж аваад сонсож болдог. Энэ Колумбын нэвтэрхий толитойгоо холбоотой тул судалгааны ажил хийх буюу ямар нэгэн сэдэвээр сонирхон судалж байгаа vед маш их хэрэг болдог, єєр хоорондоо холбоотой мэдээлэл, єгvvллэг, англи vгс зэрэгийг нэг дор нь хайж болно.
* AskOxford - Англи хэлний мэдлэгээ гvнзгийрvvлэхийг хvсэгчидэд энэ сайтыг зєвлєх байна. 2002-12-10-нд нэмэв.

Англи-Монгол Толь бичигvvд:

* Asuult.net-ын Англи-Монгол, Монгол-Англи, Герман-Монгол, Орос-Монгол Толь Бичиг - (http://asuult.net/dic/) Манай хуудаснаас гаргаж буй энэ толь бичиг нь холболтын єндєр хурд, англи vгний дуулага сонсож болдог, гар утасаар орж хандаж болдог, vгэнд шинэ утга санал болгож болдог гэх мэт олон талаар онцгой давуу талтай.
Хайх Англи vг:


Дээрх нvдэнд та хайх vгээ бичиж, Хайх - Lookup товчыг даран, манай толь бичигийг яг эндээс хэрэглэж vзэж болно шvv!
* Мобинэтийн Англи-Монгол толь
* ТИС-ын Англи-Монгол толь, - боломжийн хурдан бєгєєд vг хайхад хуудас хуудасаар vздэг нь их тохиромжтой санагддаг.

Орос-Англи, Англи-Орос толь бичиг:

* http://www.freedict.com/onldict/rus.html
* http://sunsite.nstu.nsk.su/rus/tutor/dict/
* http://www.cs.chalmers.se/~andrei/dictionary/

Онлайн Орчуулгын Программ хангамж. Аль 50, 60-аад онд гараагаа эхэлсэн орчуулгын программ хамгамж єнєєдєр интернэтийн хамгийн ирээдvйтэй vйлчилгээний нэг болоод байна. Та эмайлаа орчуулуулж болно, хэсэгхэн текст орчуулж болно, эсвэл URL-г нь зааж єгєєд вэб хуудас орчуулж болно. Дээр дурдсан ёсоор нэгэнт ихэнх онлайн мэдээлэл англи хэл дээр байгаа тул, ихэнх орчуулагч программууд Англи хэлтэй хосолсон байдлаар орчуулга хийдэг. Та герман, франц, орос, хятад, япон, испани, итали гэх мэт хэл дээр байгаа вэб хуудасыг унших гээд хэлний бэрхшээлтэй тулсан бол орчуулгын программ хангамж хэрэглээд англи хэл рvv эгшин зуурт хєрвvvлж болно, шаардлагатай бол англиас эдгээр хэл руу хєрвvvлж болно. Хамгийн гол анхаарах зvйл гэвэл та нэгэнт машинаар хvний хэл бичигийг орчуулж буй тул чанарын хувьд тєдийлєн санаанд тань хvрэхгvй байж магадгvй шvv.

* http://world.altavista.com/
* http://www.worldlingo.com/microsoft/computer_translation.html
* http://www.rustran.com/
* http://www.ling98.com/
* http://officeupdate.lhsl.com/
* http://www.e-lingo.com/services/services.php3
* http://www.translate.ru/eng/text.asp
* http://www.sancho.com/trans.html
* http://www.alis.com/translate_online.html

Монгол хүн дэлхийн шилдэг график дизайнерч боллоо

Гhttp://www.inet.mn/ispages/isimage/inetnews/9tpui7/3758_4821.jpgрафик дизайны 15 дахь удаагийн дэлхийн уулзалт чуулган АНУ-ын Лас Вегас хотын алдарт «Мандалай Бэй Ресорт» зочид буудалд 10 дугаар сарын 1-3-нд болж шилдгүүдээ тодруулжээ. Тус улсын Охай мужийн Акрон хотноо ажиллаж амьдарч байгаа авъяаслаг зураач, график дизайны мэргэжилтэн залуу Чулуунбатын Ганболд энэ үеэр болсон график дизайны тэмцээний эхний өдөр график дизайны долоон төрлөөр тив дэлхийн хамгийн олон мэргэжилтэнүүд өрсөлдсөн (1000 орчим) супер уралдаанд оролцож Фото зургийн эвлүүлэг (Photo Montage) төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.
Компьютерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе хэмээх компанийн нэр логотой байдаг. Калифорнийн алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг дэлхийд алдартай тус компанийн бүтээгдэхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photshop) гэдгийг бид андахгүй. Энэ программ дэлхийн дизайн урлангийн мастеруудын компютерийн дэлгэцнээ өдөр шөнөгүй нээлттэй байж чөлөө завгүй ажиллан чөтгөр ч гайхмаар уран нарийн шийдлүүдийг бэлтгэж байдаг. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютерийн урлан дизайны бүх төрлөөр уран бүтээлийн уралдаан зарлаж таван тивийн улс орноос ур ухаанаа сорихоор мэргэжилтнүүд Америкт уулзаж өрсөлддөг уламжлалтай.
Тэмцээний сүүлийн өдрийн iStokcphoto компанийн нэрэмжит Фотошопын урлан дизайны салбар тэмцээнд Монголын авъяаслаг зураач бүсгүй Гомбожавын Дариа бас амжилттай оролцож «Photoshop artist» төрөлд 200 гаруй мэргэжилтнүүдээс тэргүүн байр эзэлж дэлхийн дизайн урлангийн дэвжээнд Монгол улсынхаа нэрийг гаргажээ. Энэ чадварлаг зураач дизайнер залуус нэг гэр бүлийн хоёр бөгөөд «Yahoo» группын салбар компанид мэргэжлээрээ хамт ажиллаж байгаа юм. Ч.Ганболдын урласан монгол ухаан шийдэл бүхий «Дарьганга хийцтэй» веб сайт, дизайны олон бүтээлийг нь монголчууд сайн мэддэг.
Даваа гарагт өндөрлөсөн тус чуулганы завсарлагаар Шведийн телевиз Монголын зураач, дизайнер залуустай уулзаж ярилцлага авчээ. Адобе-гийн тусгай шагнал Wacom компанийн сүүлийн үеийн бүтээл компьютерийн график зургийн суурь «Cintiq 21UX» /Ч.Ганболдын шагнал/, iStockphoto компанийн шагнал хамгийн сүүлийн загварын «Canon D7» Mark III мэргэжлийн фото аппаратаар тэд шагнуулсан байна.

График дизайны түүх

Одоогоор график дизайны 3000 гаруй программууд хэрэглэгдэж байна.

Анх 1960 онд “Boeing Air” компанийн дизайнер William Fetter “Graphig Design” гэсэн ойлголтыг бий болгосон гэж үздэг. Тэрээр IBM корпорацийн компьютерийг ашиглаж хүний биеийн загвар бүтээж туршиж байжээ. Улмаар 1970-аад оноос компьютеруудыг дүрслэлтэй ажиллах боломжууд нээгдэж олон арван туршилтууд хийгдсэн байдаг.
1980 он гэхэд дизайнер уран бүтээлчид Personal Computer дээр нарийвчлал сайтай, оновчтой бүтээлүүд хийж эхэлсэн. Үүнд Macintosh, Commodore Amiga гэсэн 2 компани түлхүү үүрэг гүйцэтгэж байлаа.


Компьютер ашиглаж дизайн бүтээж байсан анхны том компани бол та бидний мэдэх Pixar Animation юм. Улмаар Pixar Animation 1995 “Toy Story” хэмээх 3 хэмжээст бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоо бүтээж энэ нь дэлхийн кино урлагт нэгэн том хувьсал болсон.




Corel Draw

Corel Draw хичээл 5

Corel Draw хичээл 4

Corel Draw хичээл 3

Corel Draw хичээл 2

Corel Draw хичээл

3d Max interior

3d Max interior

3d Max interior

3d Max interior

3d Max дээрх бүтээл (монгол) 2

3d Max дээрх бүтээл (монгол)

3D Max

3D Max хичээл 11

3D Max хичээл 10

3D Max хичээл 9

3D Max хичээл 8

3D Max хичээл 7

3D Max хичээл 7

3D Max хичээл 6

3D Max хичээл 5

3D Max хичээл 4

3D Max хичээл 3

3D Max хичээл 2

3D Max хичээл

Дизайны сонирхолтой шийдлүүд-2



тоглоход эвтэйхэн эд байна даа

Дизайны сонирхолтой шийдлүүд-1


ийм сандалтай бол ч...

Тєслийн тайлан бичих заавар, журам

Монгол улсын стандарт




МЭДЭЭЛЭЛ, НОМ ЗVЙН БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО



Эрдэм шинжилгээний ажлын тайлан
Ерєнхий бvтэц, шаардлага



MNS =ISO 2492-97



Албан хэвлэл



Стандартчилал, хэмжилзvйн vндэсний тєв
УЛААНБААТАР 1997




1. БОЛОВСРУУЛСАН:


Т. Доржбал Шинжлэх ухаан.Технологийн мэдээлэлийн компанийн захирал,
Дэд доктор

О. Чилхаасvрэн Стандартчилал. Хэмжил зvйн vндэсний тєвийн ахлах
мэргэжилтэн

Батлуулахаар оруулсан:

Л. Баттулга - Гэгээрлийн Яамны ШУТ-ийн бодлогын газрын орлогч дарга
Д. Бадарч - Мэдээлэл. Баримт бичгийн стандартчилалын газрын орлогч дарга
Б. Ундраа - мєн хорооны нарийн бичгийн дарга, ЭША


2.СТАНДАРТЫН VЗVVЛЭЛТ, ШААРДЛАГЫН ТVВШИН

Тvвшинд хvрсэн буюу давсан бvлэг, зvйлийн дугаар


Олон улс, бvс нутгийн болон гадаад орны стандартын тэмдэглэгээ

Бvх бvлэг дугаар нь


ИСО 5966

3. СТАНДАРТАД VЗЛЭГ ХИЙХ ТУХАЙ

Анхны vзлэгийг 2002 онд, дараа нь 5 жил тутамд

4. ИШ ТАТСАН СТАНДАРТ

MNS 2203 - 80
MNS 2390 - 86
MNS 12 - 95



1. НЭР ТОМЪЁО, ТОРХОЙЛОЛТ

1.1. Эрдэм шинжилгээний ажлын тайлан* гэж эрдэм шинжилгээ, судалгаа, сорилт туршилтын ажлын vр дvн, хєгжил єнєєгийн тvвшинг илтгэсэн баримт бичгийг хэлнэ.
* Тайлбар: Ийм тайлан нь дэс дараатай , цэгцтэй мэдээлэлийг ауулсан байх бєгєєд мэдээлэлийн зохих тvвшинд хvрсэн уншигч дvгнэлт байх, шvvн тулгаж цаашдын зорилтыг тодорхойлж чадахуйц хэмжээнд бичиглэсэн байна.

1.2. Шинжлэх ухаан- технологийн тєслийн ажлын тайлан /цаашид “тайлан” гэж бичнэ / -д эрдэм шинжилгээ, судалгаа, сорилт туршилтын ажлын дvнгийн тухай мэдэлэлийг тодорхой,бvрэн тусгасан байна.

1.3. Тайланд сатндартчилсан /буюу шинжлэх ухаан, техникийн баримт бичигт хамгийн нийтлэг/ нэр томъёо тодорхойлолтыг хэрэглэнэ.

2. ТАЙЛАНГИЙН БVТЭЦ

2.1. Тайлан нь дор дурдсан бvтэцтэй байна
Vvнд:
-нvvр хуудас
-реферат
-гарчиг
-товчилсон vг, нэр томъёо, тэмдэгийн тайлбар
-чанарын vзvvлэлт буюу шинж чанарын єгєгдєхvvн
-vндсэн хэсэг
-ашигласан материалын жагсаалт
-хавсралт

2.1.1. Нvvр хуудас

Нvvр хуудас нь тайланг бичсэн гvйцэтгэгч байгууллагын нэр, ангилалын код буюу индекс, нуцын зэрэглэл, улсын бvртгэлийн дугаар, санхvvжvvлэгч байгууллага, тайлангийн болон тvvнийг ємчлєгчийн нэр, гvйцэтгэгчийн* нэр, овгийн эхний vсэг, эрдмийн зэрэг тайланг бичсэн газар, он, гvйцэтгэгч байгууллагын шуудангийн хаяг зэрэг мэдээллийг агуулна.

* Тайлбар: Гvйцэтгээгчийн нэр, овог ижилхэн тохиолдолд аль нэг нь удмын овог нэрээ нэмж хэрэглэж болно.

Нvvр хуудсыг 1 дvгээр хавсралтад зааснаар бэлтгэнэ.
Бичвэрийг vйлдэхдээ дараах шаардлага, журмыг баримтлана:
а) Гvйцэтгэгч байгууллагын нэрийг товчлон бичихгvй.
б) Тайланг Аравтын бvтэн ангилалаар ангилна. Ангилалыг - АБА- гэж товчлон бичнэ.
в) Тайланд А- , “Б” гэсэн нууцын зэрэглэл хэрэглэнэ.
“А”- Монгол улсын тєрийн нууцыг хамгаалах тухай хуульд заасан жагсаалтад хамаарах тайлан,
“Б ”- Бусад тайлан
г) Улсын бvртгэлийн дугаарыг Шинжлэх ухаан- технологийн бодлогыг хариуцсан тєв байгууллага олгоно. Улсын бvртгэлийн дугаар олгогдсоноор тухайн тайланг албан ёсны гэж vзнэ. Энэ дугаар нь таван оронтой тооноос бvрдэх бєгєєд дугаарлалт нь сvvлчийн оронгоос эхлэнэ.
Жишээлбэл: 00001, 00002 гэх мэт
д) Санхvvжvvлэгч байгууллагын нэр товчлолгvй бvрнээр нь бичнэ.
е) Тайлан ємчлєгчийг шинжлэх ухаан, технологийн тєсєл хэрэгжvvлэх гэрээгээр тодорхойлно. Тайлан ємчлєгчийн нэрийг товчлохгvй.
ж) Тайлангийн нэрийн тєгсгєлд цэг тавихгvй.
з) Гvйцэтгэгчийн нэр ба овгийн эхний vсгийг бичиж, дараа нь цэг тавина. Тайлан нь нэгээс дээш гvйцэтгэгчтэй бол овог нэрvvдийн хооронд таслал тавьж бичнэ. Эдгээр хvмvvст хамаарах эрдмийн зэргийн нэрийг товчлохгvй.
и) Удирдагчийн нэр, овог, эрдмийн зэргийг “з”- д заасан дvрмээр бичнэ.
к) Тайланг бичсэн байгууллагын оршиж байгаа газрыг бичих ба оныг дєрвєн оронтой тоогоор бичнэ.
Жишээлбэл: УЛААНБААТАР ХОТ 2003
л) Холбооны байгууллагаас олгосон шуудангийн хаягыг бичнэ.
Жишээлбэл: Бага тойруу-49, Улаабаатар 46 гэх мэт.

2.1.2. Реферат

2.1.2.1.
Реферат нь тайлангийн хэмээх гол агуулгыг илэрхийлсэн товчлол бєгєєд MNS 2390-86 тоот стандартын агуулгад нийцсэн байна. Реферат болон шаардлагатай гэж vзсэн тvvнд холбогдох зарим материалыг орос, англи хэлээр бичиж болно. Реферат нь тайлангийн ном зvйн тодорхойлолт, бичвэр, тvлхvvр vгс гэсэн гурьан хэсгээс бvрдэнэ.



2.1.2.1.1.
Ном зvйн тодорхойлолт. Энэ хэсэгт тайлангийн нэр, хуудас, зураг, хvснэгтийн тоо, тайланг бичсэн газар, он, тайлан ємчлєгчийн нэрийг бичнэ. Тайлан ємчлєгчийн нэрийг хашилтад бичнэ. Хуудас, зураг, хvснэгтийг дараах байдлаар тэмдэглэн бичнэ.
Жишээлбэл: “Шинжлэх ухаан технологийн их сургууль”

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Мэдээлэл, ном зvйн баримт бичгийн тогтолцоо. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. Ерєнхий бvтэц, шаардлага

MNS= ISO 2492-97
Documentation and information. Presentation of scientific and technical reports. General structure and requires.

УСТ 2492 89- ын оронд

Стандартчилал хэмжил зvйн vндэсний тєвийн даргын 1997 оны 3 дугаар сарын 18-ны єдрийн 81 дvгээр тушаалаар батлав.
1997 оны 5-аар сарын 1 –ээс эхлэн 2002 оны 1-ээр сарын 01 хvртэл ашиглана.

Энэ стандартаар эрдэм шинжилгээний ажлын тайланд тавих ерєнхий шаардлага, бvтэцийг тогтооно. Энэхvv стандарт нь эрдэм шинжилгээ, сорилт туршилтын байгууллага, холбогдох албан тушаалтан, бvх шатны сургалтын болон шинжлэх ухаан, технологийн тєсєл хэрэгжvvлдэг тєр, олон нийт, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэлийн байгууллагад хамарна. Хуулбарлан хэвлэхийг хориглоно.

2.1.3. Бичвэр

Энэ хэсэг нь дараах бvтэц агуулагатай байна.

2.1.3.1.
- Оршил
- санал зорилго
- ач холбогдол, чухалчилан vзэх шалтгаан,
- асуудлын судлагдсан байдал.

2.1.3.2. Ном бусад хэвлэлийн тойм судалгааны vндсэн зорилт, чиглэл.

2.1.3.3. Туршилтын ажил
- судалгааны зvйн буюу обьект,
- судалгааны арга, багаж тєхєрємж,
- туршилтын дvн, дvгнэлт,
- нэгдсэн дvгнэлт, санал зєвлємж.

2.1.3.4. ашигласан ном бусад холбогдох хэвлэлийн жагсаалт

2.1.3.5. Хавсралт
Товч тайлбар, техник тоног тєхєєрємжийн лавлах, холбогдох материалыг тусгай хавсралтаар гаргаж болно.

2.1.3.6. Тvлхvvр vг.
Тайлангийн гол агуулгыг илэрхийлж чадах 8-10 vгээр тєлєєлvvлэн тvлхvvр vгсийг зєвхєн рефератаас авч бичнэ. Харин тайлангийн нэрэнд байгаа vгсийг тvлхvvр vг болгон ашиглахгvй.
Тvлхvvр vгсийг жижиг vсгээр бичих ба хашилтанд vгсийн хооронд сул зай орхиргvйгээр бичнэ. Уул рефератын хэсэгт бичсэн хvний нэр, хот, улсын нэр нь тvлхvvр vг байх шаардлагатай бол том vсгээр эхлэн бичнэ.
Жишээлбэл: Улаанбаатар гэх мэт.

2.1.3.7. Гарчиг
Гарчигт бvлэг зvйл, хавсралтын нэрийг дэс дараалан, бичиж, ард нь харгалзах хуудасны дугаарыг тавина.

2.1.3.8. Товчилсон vг, нэр томъёо, тэмдэгийн тайлбар
Нарийн мэргэжлийн vгийн товчлол, нэр томъёо, тэмдгийн тухай тайланд 20-оос доошгvй удаа орж нэр томъёо, тэмдэг тус бvрийг олон давтан хэрэглэсэн бол тухайн vгсийн товчилол нэр томъёо, тэмдэгийг тусгайлан тайлбарлаж хавсаргана. Бусад тохиолдолд эдгээрийн тайлбарыг тухайн vгийн товчлол, нэр томъёо, тэмдгийг эхлэн хэрэглэсэн хуудасны доод хэсэгт байрлуулна. Тайлбарын зvvн талд товчилсон vг нэр томъёо, тэмдгийг байрлуулж баруун талд нь зохих тайлбарыг бичнэ.

2.1.3.9. Чанарын vзvvлэлт (буюу шинж чанарын єгєгдєхvvн)

Шинжлэх ухаан технологийн тєслийг хэрэгжvvлэх хvрээнд судалсан объект тус бvрийн хими-физикийн болон механик, биологи, физиологийн зэрэг шинж чанарын єгєгдєхvvнийг 2-дугаар хавсралт
/ загвар/ -д заасан маягаар гаргаж бэлтгэнэ.

2.1.4 Vндсэн хэсэг
2.1.4.1. Тайлангийн vндсэн хэсэг нь холбогдол бvхий зураг, хvснэгт, тайлбартай байж болэно. Агуулгын хэсэг нь уг ажлынхаа
- онол,
- арга зvй,
- vр дvн, дvгнэлт, зєвлємж, санал, шаардлагатай бол зохих
шvvмж зэргээс тус тус бvрдэнэ.

2.1.4.2. Vндсэн хэсэг нь бичсэн зvйлийнхээ утгыг бvрэн илтгэсэн аль
болохоор товчхон, хоёрдмол санаа илэрхийлээгvй байвал зохино.
MNS2492-97

2.1.4.3. Шинж чанарын єгєгдєхvvний дараа тайлангийн vндсэн хэсгийг
эхлэн бичвэл зохино.

2.1.4.4. Тайлбар зураг.
Тайлбар зургийг бvлгийн хэмжээнд араб тоогоор vргэлжлvvлэн дугаарлана. Тайлбар зургийн дугаар нь”... дугаар зураг” гэсэн vгний ємнє бичигдэх єєр хоорондын цэгээр тусгаарлах хоёр тооноос тогтоно. Vvний эхний тоо нь уг зурагт хамаарах тайлангийн бvлгийн дугаар, дараачиинх нь зургийн дэс дугаараас тус тус бvрдэнэ. Тайлангийн бичлэгийн хэсэг дэх зурагт иш таталтыг заахдаа хашилтанд”... дугаар зураг” гэсэн vгийн ємнє тvvний бvрэн дугаарыг бичнэ. Зураг тус бvрийн нэр, холбогдох тайлбарыг зургийн доор нь бичнэ.

2.1.4.5. Хvснэгт
Хvснэгт тус бvрт гарчиг бичнэ. Гарчигийн доор баруун дээд талд”...дугаар хvснэгт” гэсэн бичиг бичнэ. Хvснэгтийн бvлгийн хэмжээнд араб тоогоор vргэлжилvvлэн дугаарлана. Хvснэгтийн дугаар нь хоорондоо цэгээр тусгаарласан хоёр оронтой тооноос бvрдэх бєгєєд эхний тоо нь уул хvснэгтэд хамаарах тайлангийн бvлгийн дугаар,дараачиинх нь хvснэгтийн дэс дугаараас тус тус бvрдэнэ.Тайлангийн бичлэгийн хэсэгт хvснэгтийн иш татаж заахдаа хаалтан дотор “... дугаар хvснэгт” гэдэг vгийн ємнє тухайн хvснэгтийн бvрэн дугаарыг бичнэ.

2.1.4.6
2.1.4.6.1. Тэмдэг, тоон итгэлцvvрийн тайлбарыг уг тэмдэг, итгэлцvvрийг агуулсан томъёоны дараа бичнэ.

2.1.4.6.2. Томъёог бvлгийн хэмжээнд араб тоогоор vргэлжлvvлэн дугаарлана. Томъёоны дугаар хоорондоо цэгээр тусгаарлагдсан хоёр оронтой тооноос бvрдэх бєгєєд эхний тоо нь уг томъёо холбогдох бvлгийн дугаар, дараачиинх нь томъёоны дэс даорааллын дугаарыг тус тус заана. Дугаарыг уул томъёоны эгц баруун талд нилээд зайтай хаалтан дотор бичнэ.

2.1.4.7. Ашигласан ном, бусад холбогдох хэвлэлийн жагсаалт
Эх материалын нэрийг жагсаалтанд vсгийн дарааллаар байрлуулан бичнэ. Жагсаалтанд баримт бичгийн ном зvйн тодорхойлолтыг дараах журмаар бичнэ. Vvнд:
- Ном зохиогчийн нэр, / овгийн эхний vсгийн хамт/ номын нэр, хэвлэсэн болон хэвлэлийн газар, он, хуудас, зураг, хvснэгтийн тоо зэргийг дэс дараалуулан бичнэ.
- Сэтгvvл, vргэлжлэл хэвлэлийн єгvvлэгийн зохиогчийн нэр
овгийн эхний vсгийн хамт/ єгvvллийн гарчиг, хэвлэлийн сэтгvvлийн нэр, он, дугаар, тухайн єгvvллийн бичигдсэн хуудасны дугаар/ эхэлсэн хуудас болон дууссан хуудасны дугаарыг зураасаар тусгаарлан дэс дараалуулан тус тус бичнэ.
- Эрдэм шинжилгээний ажлын тайлангийн нэр, улсын бvртгэлийн дугаар, тайлангаа бичсэн байгууллагын нэр, хэвлэсэн газар, он,хуудасны тоо зэргийг дэс дарааллуулан бичнэ. Тайлангийн нэрийн дараа хаалтан дотор “эрдэм шинжилгээний ажлын тайлан” гэдэг vгийг бичнэ.
- Монгол Улсын стандартын тэмдэглэгээ, нэрийг бичнэ,
- Шинэ бvтээлийн нэр, он, сар, єдєр, гэрчилгээний дугаар зэргийг
бичнэ.

Мєн зураг тєсєл, техникийн бусад баримт бичгийн тухайд баримт бичгийн нэр, тєрєл, уг бичиг баримтыг бэлтгэн гаргасан байгууллагын нэр, хэвлэсэн газар , он зэргийг дараалуулан бичнэ.

2.1.4.8. Иш таталт.
Тайлангийн бичлэгийн уг иш татсан материалыг дурдахдаа тvvний “Ашигласан материалын жагсаалт” дахь харгалзсан дугаарын дунд хаалтанд бичиж заана.

2.1.4.9. Хавсралт
а) Хавсралт нь тусдаа дэс дарааллын дугаартай байж болно.
б) Тєгсгєлийн хэсгийн ємнє байрлана. Энэ хэсэгт, тухайлбал, математикийн томъёоны нотолгоо, туршилтын ажилтай холбогдсон нарийвчилсан тайлбар ойлголт, тооцоо, мэдээллийг тайланд хавсралтаар тусгана. Товч тайлбар, техник тоног тєхєєрємийн лавлах гэх мэтийн нэмэлт зохих материалыг тусгай хавсралтаар гаргаж болно.
в) Тайлангийн хавсралт бvр тусгай гарчигтай байна. Хавсралтыг тайланд дурдсан дэс дараалалаар vргэлжлvvлэн дугаарлаж, тvvний эцэст байрлуулна.


4. ТЕХНИКИЙН ЕРЄНХИЙ ШААРДЛАГА

4.1. Тайланг энэхvv стандарт, мєн MNS 2203-80 тоот стандартын дагуу (буюу А-4- ын) хэмжээний цаасан дээр Монгол болон зєвшєєрч байгаа бусад хэлээр бичнэ. Хуудасны дээд, доод баруун, зvvн талаас орхих зай нь дараах хэмжээтэй байга.
Vvнд:
Дээд талаас 25,4
Доод талаас 25,4.,
Зvvн болон баруун талаас нь тус бvр 31,7 мм байна.

4.2. Тайлангийн бичвэрийг “Монгол хэлний компъютерийн орчны тогтолцоо, DOS –ын орчны кирилл vсгийн код” MNS 4229-96, мєн “Windows-ын орчны кирилл vсгийн код” MNS 4330-96, мєн “Windows –ын орчны макитоншийн кирилл vсгийн код” MNS 4331-96, товчлуур дээрх кирилл vсэг, тэмдэгтийн байршил MNS 4332-96 тоот стандартыг тус тус vндэслэн бичвэл зохино.

4.3. Тайлангийн хуудасны тоо хэмжээ нь доор дурдсанаас хэтрэхгvй байна.
- Байгаль, техник, анагаах ухаан, хєдєє аж ахуйн ухааны салбарт хамаарах тайлан нь-100 хуудас,
- Нийгмийн ухааны салбарт хамаарах тайлан нь – 150 хуудас байна.

4.4. Томъёо, тэмдгийг компъютер ашиглан бичих боломжгvй тохиолдолд хар тушээр цэвэрхэн бичнэ.

4.5. Зураг, диаграмм, бvдvvвчийг аль болохоор компъютерийг ашиглан бэлтгэх бєгєєд хэрэв тийм бололцоогvй бол хар тушээр цэвэрхэн зурна.

4.6. Тайлангийн нvvр хуудас, хавсралтуудаас бусад бvх хуудас/ хvснэгт, зураг, диаграмм, бvдvvвчийг оролцуулан/-ыг дэс дараалан дугаарлана. Хуудасны дугаарыг араб тоогоор хуудас нэг бvрийн баруун дээд талд тавина. Хавсралтанд тусгай дугаар бичнэ. Тайланг дугаарлах бvдvvвчийг “А” хавсралтаар vзvvлэв.

4.7. Энэхvv стандартын 4.2-д зааснаас бусад нь зєвлємжийн шинжтэй байна.

Б. ӨӨРИЙГӨӨ VНЭЛЭХ ТАЙЛАН БИЧИХ ЗӨВЛӨМЖ

Нэг. Тайлангийн зорилго Сургалтын байгууллагуудын өөрийгөө vнэлэх тайлан нь магадлан итгэмжлэх ажилд чухал vvрэг гvйцэтгэнэ.

1. Тайланг тухайн сургалтын байгууллагын хувьд магадлан итгэмжлvvлэх vйл ажиллагааг анхлан буюу vргэлжлvvлэн хийлгэх албан ёсны хvсэлт гэж vзэж болно.

2. Тайланд өөрийгөө vнэлэх vйл ажиллагааны зорилго, тvvний хэрэгжилт, vр дvнг нэгтгэн дvгнэсэн байна.

3. Тайлан нь тухайн сургууль өөрийнхөө vйл ажиллагаа, тавьсан зорилго, хvрсэн vр дvн, хөгжлийн явцдаа vнэлгээ хийх чадварыг харуулна.

4. Тайлан нь урьдчилсан шаардлагууд болон магадлан итгэмжлэл явуулахад баримтлах шалгууруудыг тухайн сургалтын байгууллага хангаж байгааг нотлох vндэслэл болно.

5. Тайлан нь тухайн сургууль дээр ажиллах шинжээчдийн хэсгийн болон Vндэсний зөвлөлийн vйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг товч байдлаар агуулсан байна.

Хоёр. Тайланг хэнд зориулах вэ? өөрийгөө vнэлэх тайланг зөвхөн магадлан итгэмжлэл хийлгэхэд зориулах бус харин байгууллагынхаа доторх болон гадны хvмvvст мэдээлэх хэрэгсэл болгож ашиглахаар боловсруулах нь чухал. өөрийгөө vнэлэх vйл ажиллагааны талаарх завсрын тайлангууд, өөрийн vнэлгээний эцсийн тайлан нь сургуулийн удирдлага, багш, ажилтан оюутнууд болон элсэх хvмvvс, оюутнуудын эцэг эх, төгсөгчид, төрийн зохих байгууллагууд, дээд боловсролын сургалтын байгууллагуудын холбоодод мэдээлэл болох ёстой.

Гурав. Тайлангийн бvтэцөөрийгөө vнэлэх тайланг бичихдээ дараах зvйлийг анхаарах шаардлагатай: - сургуулийн vйл ажиллагааг бvхэлд нь хамарсан байх; - хэл найруулга сайтай, хvснэгт график нь ойлгомжтой байх; - тооцож дурьдахдаа биш vйл ажиллагаандаа шинжилгээ, vнэлгээ хийсэн байх; - тайлан нь тухайн сургалтын байгууллагын талаар гарсан статистик мэдээ, лавлах материалууд, дотоод дvрэм, журамд буй мэдээллийг хуулбарлан давтагдахгvй харин задлан шинжлэж, нэгтгэн дvгнэсэн байх.

Сургалтын байгууллага бvр өөрийн тайланг байгууллагынхаа зорилго, хэрэгцээнд дээд зэргээр зохицуулан бичихэд анхаарах ёстой. Уншигчдад туслах зорилгоор агуулгын товчоог хийж, тайлангийн эхэнд хавсаргах нь зvйтэй. өөрийгөө vнэлэх тайлангийн бvтэц янз бvр байх боловч, дараах гурван хэсэгтэй байвал зохимжтой. · Оршил; · Тайлангийн vндсэн хэсэг; ·

Дvгнэлтийн хэсэг. 3.1 Оршил Оршил нь товч, тодорхой, энэ тайлангийн хаана юуны талаар бичигдсэнийг харж болохуйц байх бөгөөд юуны өмнө дараах асуудлыг тусгасан байна. · Тайлангийн бvтэц, бvлэг зvйлvvд; · Тайланг хэнд зориулан хийж гvйцэтгэсэн;

Тухайн сургуулийн бусдаас ялгарах онцлог, боловсрол олгох vндсэн чиглэлvvд; · өөрийн vнэлгээг хийхдээ ямар баг бvрдvvлж, ямар vйл ажиллагааг явуулж, хэрхэн зохион байгуулж ямар vр дvнд хvрсэн vйл ажиллагааны явцыг харуулах; · өмнө нь хөндлөнгийн өөр байгууллагаас хяналт шалгалт хийж дvгнэлт өгч байсан бол эдгээр дvгнэлтvvдийг хэрэгжvvлэх талаар ямар арга хэмжээ авсныг харуулах.

3.2 Тайлангийн vндсэн хэсэг Тайлангийн энэ хэсгийг Vндэсний зөвлөлөөс гаргасан магадлан итгэмжлэл явуулахад баримтлах шалгууруудын vзvvлэлт бvрд хариу болохуйцаар хийх нь зvйтэй. өөрийгөө vнэлэх тайлан нь зөвхөн байгууллагынхаа тухай тоочин дvрслэх хэлбэртэй биш өөрийн vйл ажиллагаа, өнөөгийн байдалдаа задлан шинжилгээ хийж, нэгтгэн дvгнэсэн судалгаа шинжилгээний баримт бичиг байх ёстой.

Тайланд аливаа мэдээг оруулахдаа зvгээр дурьдах биш, тэр мэдээ нь сургалтын байгууллагын хувьд ямар ач холбогдолтой болохыг зааж харуулбал зохистой. Жишээлбэл: шинжээчдийн багт номын сангийн талаар мэдээлэл өгөхөд (Жи: номын санд байгаа номын тоо, төрөл нь хангалттай мэдээлэл биш) сургууль энэ талаар өөрийгөө хэрхэн vнэлж байгаа (эдгээр номууд нь одоогийн төвшинд тавигдаж буй шаардлагыг хангаж буй эсэх) энэ дvгнэлтийг хийж байгаагийн шалтгаан, цаашид ямар vйл ажиллагаа явуулах гэж буй зэргээ тодорхой бичих шаардлагатай.

Эдгээр нь тодорхой биш бол дээрх мэдээлэл магадлан итгэмжлэл хийх vйл явцад ач холбогдлоо өгч чадахгvйд хvрэх талтай юм. өөрийгөө vнэлэх тайланд сургалтын байгууллагынхаа одоогийн байдлыг тодорхойлон бичих хэсэг нь хэдий хэмжээтэй байх вэ гэдгийг нь тогтоох нь чухал. Мэдээж сургууль бvрт өөр өөрийн өвөрмөц онцлог бий. Энэ онцлогоо гадны хvмvvст харуулах гэж энэ талаа хэт их дөвийлгөж, ингэснээрээ өөрийгөө vнэлэж цэгнэх, цаашид яаж сайжруулах талаар бага анхаарах явдлаас болгоомжлох нь зvйтэй.

Энэхvv тайлан нь анхаарал татах асуудлыг, тvvнтэй холбоотой vндсэн мэдээллийг нь товч дурьдан танилцуулсан, эдгээр асуудлын суддалгаанд тулгуурлан сургалтын байгууллага өөртөө хийсэн дvгнэлт(vvд)-ээ харуулсан, энэхvv дvгнэлт ямар нотолгоон дээр тулгуурлаж хийгдсэнийг тайлбарласан, энэ vнэлгээ нь сургуулийн ирээдvйд ямар ач холбогдолтой болохыг харуулсан байх ёстой. өөрийгөө vнэлэх тайлан (боломжтой бол бvлэг бvрийн)-ийн дvгнэлт нь цаашид хийх ажил, юуг өөрчлөх, юуг дахин судлах шаардлагатай, ямар нэмэлт мэдээлэл бvрдvvлэх зэргийг тусгасан өвөрмөц зөвлөмжийн хэсгийг агуулсан байвал зохимжтой.

Эдгээр зөвлөмжvvд нь өөрийн vнэлгээ хийх vйл явцын туршид шинжээчдийн хэсэг, сургалтын байгууллага юунд илvv төвлөрч ажиллах вэ гэдэгт баримжаа чиг өгөх юм. өөрийн vнэлгээний тайлан нь эцсийн бvлэгт сургалтын байгууллагын хувьд тэргvvн ээлжинд анхаарч, шийдвэрлэвэл зохих асуудлыг гаргаж ирсэн, тvvнийгээ хvлээн зөвшөөрсөн байх нь зохимжтой юм. Тvvнчлэн сургалтын байгууллага нь өөрийгөө vнэлэх vйл явцад илрvvлсэн шийдвэрлэвэл зохих асуудлуудыг тусгаж, шинжээчдийн баг ирэхээс өмнө анхааралдаа авсан байх ёстой.

3.3 Дvгнэлтийн хэсэг Дvгнэлтийн хэсэгт тухайн сургалтын байгууллага юуны тулд магадлан итгэмжлvvлэх хvсэлт гаргасан, уг хvсэлтээ биелvvлэхийн тулд ямар асуудлыг шийдвэрлэсэн, эдгээр нь тайлангийн аль хэсэгт ямар маягаар тусгагдсаныг товч тодорхой гаргана. Тайланг Vндэсний зөвлөлөсс магадлан итгэмжлэл явуулахад баримтлах шалгууруудын дагуу бvлэг бvлгээр бичсэн бvтэцтэй бол бvлэг бvрийн эцэст тухайн шалгуурыг хангаж байгаагаа баталсан байна.

Тайлан өөр бvтэцтэй бол ерөнхий vр дvн нь магадлан шинжлэл явуулахад баримтлах шалгууруудтай хэрхэн зохицож буйг харуулна. Дөрөв. Тайланд урьдчилсан шаардлагуудыг тусгах нь: өөрийгөө vнэлэх тайланд “Магадлан итгэмжлэл хийлгэх дээд боловсролын сургалтын байгууллагад тавих урьдчилсан шаардлагууд”-ыг хэрхэн яаж биелvvлснээ зvйл ангиар нь нотлож товч тайлбарлан тайлангийн vндсэн хэсэгт хавсаргана.

В. өөрийн vнэлгээ хийх ажлыг хэрхэн төлөвлөж зохион байгуулах вэ? (Жишээ) Тухайн байгууллага өөрийн vнэлгээ хийх ажлыг янз бvрээр төлөвлөн зохион байгуулж болох боловч доорх нийтлэг зvйлийг анхааралдаа авбал зохино. өөрийн vнэлгээний комисс байгуулах /Энэ комисс нь өөрийгөө vнэлэх ажлыг зохион байгуулна. Энэ комисст багш, олон нийтийн төлөөллийг аль болох оролцуулах нь зvйтэй./

Дээрх комиссын дэргэд тодорхой асуудал хариуцсан ажлын хэсгvvд байгуулж болно. Энэ хэсгvvдийн хийх ажил төлөвлөгөөнд тодорхой туссан байх ёстой. Дээрх комисс, ажлын хэсгvvд өөрийн vнэлгээг хийх талаар тодорхой мэдлэгтэй болсон байна. /Холбогдох баримт бичгvvд, ном зохиолтой танилцах, сургалт семинарт хамрагдах, зөвлөгөө авах.../ Vнэлгээний комисс нь өөрийн vнэлгээг хэрхэн зохион байгуулах талаар ажлын явцыг харуулсан төлөвлөгөө боловсруулж, тvvнээ хуралдаанаараа батална.

Төлөвлөгөөнд хариуцах эзэн, хийх хугацааг нарийн зааж өгөх бөгөөд биелэлтийг Vнэлгээний комисс хянана. Төлөвлөгөөний дагуу vнэлгээ хийхэд шаардлагатай мэдээ, материал /тайлангууд, статистик мэдээнvvд, дvрэм, журам г.м/-ыг бvрдvvлнэ. Vндсэн нэгжvvд зохих шалгуур, vзvvлэлтийн дагуу байгаа байдлаа анхны хувилбараар гаргаж ирнэ. Байгаа мэдээ, материалдаа анализ хийнэ. Тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд анхны хувилбаруудыг гаргана. Улмаар vнэлгээ хийхэд шаардлагатай нэмэлт мэдээллvvдийн жагсаалтыг хуралдаанаараа гаргана.

Тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлуудад хариулт өгөхөд шаардлагатай нэмэлт мэдээ, материалыг vргэлжлvvлэн цуглуулна. Оюутан, багш, төгсөгчдөөс тодорхой асуудлаар санал асуулгын хуудсаар асуулга авч байна. Цуглуулсан мэдээнvvдээ танилцуулах хуралдаан зохион байгуулна. Тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хэлэлцэж эцэслэн тодорхойлно. Эдгээр асуудлуудыг судалж, яаж шийдвэрлэх талаар санал боловсруулах хэсгvvдийг байгуулна.

Хэсгvvд асуудлаа судална. · өөрийн vнэлгээний тайлангийн төсөл бэлтгэнэ. · Тайлангийн төслөө хэлэлцэх хуралдаан зохион байгуулна. · Мэдээнvvддээ анализ хийж, зөвлөмж гаргана. Нэмэлт судалгаа хийх асуудлуудаа тодорхойлно. · Тайлан бичихэд шаардлагатай зvйлvvд бvрдэж, тайлангийн эцсийн төслийг бэлтгэнэ. · Тайлангийн эцсийн төслийг тараан санал авна. · Тайлангаа эцэслэн гаргана. · Тайлангаа БМИVЗ-д хvргvvлнэ.

Г. Боловсролын байгууллага дээр очих шинжээчдийн багт зориулж бэлтгэх материал Шинжээчдийн баг ажиллах хугацаанд тэдэнд ашиглахад зориулж доорх материалыг тухайн боловсролын байгууллага урьдчилан бэлтгэсэн байна. · Удирдах байгууллагуудын болон өөрийн vнэлгээ хийсэн ажлын хэсгийн хуралдааны протоколууд; · өөрийн vнэлгээний тайланд иш татсан болон ажлын хэсгvvдийн ашигласан тайлан, материалууд;

Сургалтын агуулгыг хэрэгжvvлэх, хянах, vнэлэхтэй холбогдсон бодлого, дvрэм, журам, зааврууд, сургалтын төлөвлөгөөнvvд; · Номын сан, мэдээлэл ашиглах талаарх бодлого, холбогдох дvрэм, журам, номын сангийн vйл ажиллагаатай холбогдолтой мэдээнvvд, сурах бичгийн хангамжийн судалгаа; · Байгууллагын хувьд бvхэлд нь болон байгууллагын нэгж, сургалтын чиглэлvvд дээрх төсөв, зардлын тайлангууд, тэдгээрийг сургууль өөрөө хянаж байсан тухай баримт; ·

Барилга байгууламж, материаллаг баазын одоогийн байдал, хэтийн төлөвлөгөөг харуулах баримтууд; · Сургалтын байгууллагын тухай лавлагаа, товхимол, танилцуулга, байгууллагаа сурталчилсан бусад материалууд; · Элсэлтийн бодлого, суралцагчидтай холбоотой дvрэм, журмууд; · Vндсэн багш, цагийн багш, туслах багшийг ажилд авах, ажилд нь чиглvvлж сургах, ажлыг нь хянах, vнэлэхтэй холбоотой бодлого, эрхийн актууд; · Багш, оюутан, ажилтнуудад зориулсан гарын авлагууд; · Багш нарын болон бусад төлөөлийн холбоо, зөвлөлvvдийн шийдвэрvvд;

Удирдлагын баримт бичгvvд: Сургуулийн дvрэм, шийдвэр, бодлого, байгууллагын жилийн болон улирлын төлөвлөгөө, тайлангууд, гишvvнчлэлийн материал, тухайн байгууллагаас гаргасан дvрэм, журам, зааврын жагсаалт; · Бvх vндсэн ба цагийн багш нарын нэр /боловсролын зэрэг, тухайн коллежид багшаар ажилласан хугацаа, тухайн хичээлийн жилд тэдний гvйцэтгэх цагийн ноогдол /багштай байгуулах гэрээний загвар, багш нарын биеийн товч байцаалтууд/ хавсралт; · Хамтарч ажиллах талаар байгуулсан албан ёсны гэрээнvvд;

Оюутны vйлчилгээний бодлого /дотуур байр, удирдлага, эрvvл мэнд, санхvvгийн тусламж г.м./ оюутантай байгуулах гэрээний загвар; · Элсэгчид, төгсөгчдийн тайлан, судалгаа, бvртгэл; · Бие даасан зөвлөл, холбоодын дvрмvvд; · өөр мэргэжлийн болон хяналтын байгууллагаас өгсөн санал, зөвлөмжvvд, хяналт шалгалтын тайлангууд; · Шинжээчдийн багийн хvссэн бусад материалууд.

Тайлан бичих зөвлөмж А. өөрийн vнэлгээ хийхэд юуг анхаарах вэ?

Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх vйл ажиллагааны гол цөм нь тухайн байгууллага өөрийгөө судалж, өөртөө vнэлгээ өгөх явдал юм.

Магадлан итгэмжлэл хийлгэх байгууллага нь БМИVЗ-өөс “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд өөрийн vйл ажиллагаанд vнэлгээ хийх чиглэл”, “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэхэд баримтлах шалгуур”-ыг удирдлага болгон vйл ажиллагаандаа vнэлгээ хийж өөрийн vнэлгээний тайлан бэлдэх ёстой.

Магадлан итгэмжлэл хийлгэх дээд болон мэргэжлийн боловсролын байгууллага нь өөрийн эрхэм зорилготой, тvvнийгээ хэрэгжvvлэх чадвартай байх ёстой. Эрхэм зорилгоо, тvvнд нийцvvлэн гаргасан зорилго, зорилтуудаа vндэс болгож, нягт нямбай хийсэн өөрийн vнэлгээ нь дээд боловсролын байгууллагын vр ашгийг дээшлvvлэх, өөрийгөө хөгжvvлэхэд шийдвэрлэх хvчин зvйл болдог.

Иймд магадлан итгэмжлэл хийлгэх дээд боловсролын байгуулллага нь өөрийгөө албан ёсоор шалгаж, давуу тал болон анхаарал татсан, тулгамдсан асуудлуудаа тодорхойлон энэ давуу талаа хэрхэн vр өгөөжтэй ашиглах, тулгамдсан асуудлыг яаж шийдвэрлэх буюу тvvний нөлөөллийг хэрхэн багасгах арга замуудыг төлөвлөх ёстой.

Өөрийгөө vнэлэх vйл ажиллагааг өөрийн vйл ажиллагаатай холбоотой бvхий л чиглэлээр өргөн хvрээтэй, бодит мэдээ мэдээллийг цуглуулан тvvнийг боловсруулж, задлан шинжилгээ хийх, vнэлгээ өгөх байдлаар зохион байгуулах нь зvйтэй. өөрийгөө vнэлэх ажлын зохион байгуулалт тухайн байгууллага бvрт өөр байж болох боловч дараах нийтлэг зvйлсийг анхаарвал зохино.

өөрийгөө vнэлэх явцад хийх зvйлvvдээ урьдчилан харж, нарийвчлан төлөвлөх нь тvvнд зарцуулагдах цаг хугацаа, хөрөнгө хvчийг хамгийн vр өгөөжтэй ашиглах бололцоог буй болгодог. Ийм учраас хэн ямар ажил хариуцан, ямар хугацаанд гvйцэтгэхийг тодорхой тусгаж төлөвлөх нь чухал. БМИVЗ нь байгууллагыг бvхэлд нь магадлан итгэмжлэнэ. Хэдий тийм боловч дээд боловсролын байгууллага нь БМИVЗ-өөс баталсан шалгууруудын дагуу өөрийгөө vнэлэх явцад тvvний нэгж бvр нь өөрийгөө шалгаж, дvгнэсэн байвал зохино.

Нэгж бvрийг vнэлэх явцад бvрдvvлсэн мэдээлэл нь тухайн байгууллагыг бvхэлд нь vнэлэхэд хувь нэмэр болдог. · өөрийгөө vнэлэх тайлан нь тухайн байгууллагыг бvхэлд нь харуулдаг учраас өөрийгөө vнэлэх vйл ажиллагаанд захиргаа, багш, ажилтан, оюутан, сонирхогч тал болон удирдах зөвлөлийн төлөөллийг аль болох өргөн хvрээтэй татан оролцуулах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө vнэлэх ажлыг хэн яаж зохион байгуулсан, ямар vр дvн гарав гэдэг талаар сургуулийн удирдлага, багш, оюутнууд тодорхой мэдээлэлтэй болдог.

Ямарч боловсролын байгууллага өөрийн vйл ажиллагааны vр дvн, төлөвлөгөө хянаж шалгадаг тогтсон дотоод механизмтай байдаг. Иймд өөрийн vнэлгээ хийхдээ энэхvv дотоод хяналтаар илрvvлсэн зvйлсийг анхааралдаа авах нь зvйтэй. Ингэснээр өөрийн vнэлгээ дотоодын хяналтын сайн муу талыг илрvvлэн сайжруулж, vр ашгийг нь дээшлvvлэхэд тусалдаг. · өөрийн vнэлгээний тайлан нь сургуулийн сурталчилгаа биш, vйл ажиллагааны байдлаа судлан шинжилж, өөртө шvvмжлэлтэй хандан хийсэн бодит vнэлгээ юм.

Иймд өөрийгөө, байгаа нөхцөл байдлаа дэлгэрэнгvй гоёж тоочин тайлбарлан бичих нь магадлан итгэмжлэхэд тавьж буй шаардлагыг хангахгvй. · өөрийгөө vнэлэх vйл ажиллагааны гол зорилго нь байгууллага өнөөгийнхөө байдалд өөрөө vнэлгээ өгч, vйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар цаашдын стратегээ боловсруулж, тvvнийгээ хэрэгжvvлэх vе шатуудыг төлөвлөхөд оршино.

· Магадлан итгэмжлэл хийлгэх байгууллагын өөрийн vнэлгээний тайлан нь “Магадлан итгэмжлэл хийлгэх дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад тавих урьдчилсан шаардлага”, “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур”-ыг хэрхэн хангаж байгаагаа нотлон, “Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагууд өөрийн vйл ажиллагаанд vнэлгээ хийх чиглэл” бvрээр vнэлгээ өгсөн /сайн талууд ба шийдвэрлэвэл зохих асуудлуудыг гаргасан/ байдлаар бичигдсэн байх ёстой.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

2001 оны 5 дугаар сарын 11 Дугаар 133
Аргачлал батлах тухай

Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн хууль”-ийн 4-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Аж ахуйн нэгж байгууллагын “Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан энэхүү үлгэрчилсэн зааврыг 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйг туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газар/Д. Баясгалан/-т үүрэг болгосугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Зөвлөмж шалгуур үзүүлэлтийг батлах тухай” Сангийн сайдын 1994 оны 18 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Тодорхойлолт

……. овогтой…… миний бие 1999 оноос хойш 86-р сургуульд Монгол хэл Уран зохиолын багшаар 10 жил ажилласан.
….. овогтой ……. нь 2002-2007 онд Сонгино Хайрхан Дүүргийн “Ирээдүй Цогцолбор” Математик Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 86-р сургуульд суралцаж байсан.Энэхүү хугацаанд ………… сурч байсан анги даасан багшаар 5 жил ажилласан.
…… нь сургуулиас зохиосон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хичээлийн идэвхи санаачлага сайн, урлаг спортын тэмцээн уралдаанд удаа дарааллан амжилттай оролцож байсан сургуулийн манлайлагч шилдэг сурагчдын нэг болохыг тодорхойлов.