10/21/09

20 дугаар зүйл. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргаснаас үүсэх үр дагавар

20.1. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргасан нь
гомдол гаргагчаас тэрхүү шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
20.2. Гомдолд дурдсан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байх
хангалттай үндэслэл байгаа гэж үзсэн, эсхүл тухайн шийдвэрийг биелүүлснээр үлэмж хэмжээний
хохирол учрахаар байгаа бол гомдлыг хүлээн авсан гаалийн байгууллага, албан тушаалтан
түүнийг эцэслэн шийдвэрлэх хүртэл уг шийдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж
болно.

19 дүгээр зүйл. Гомдол гаргах хэлбэр

19.1. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр
гаргана.
19.2. Энэ хуулийн 19.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан
тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан
шаардлагыг хангасан байна.
19.3. Гаалийн байгууллага, албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл гомдлыг хянан
шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичиг баримтыг гомдол гаргагчаас гаргуулан авч болно.

18 дугаар зүйл. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргах хугацааг сэргээх

18.1. Энэ хуулийн 17.2-т заасан хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь
тогтоогдвол бол гомдол гаргагчийн хүсэлтээр уг хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 6.3-т заасны дагуу нөхөн сэргээж болно.

17 дугаар зүйл. Гомдол гаргах журам, хугацаа2

17.1.3. гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны
шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд.
17.2. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч
тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.

17 дугаар зүйл. Гомдол гаргах журам, хугацаа

17.1. Мэдүүлэгч нь гомдлоо дараахь журмаар гаргана:
17.1.1. гаалийн албан тушаалтны шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн
байгууллагын дарга, эрхлэгчид;
17.1.2. гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг
холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;

16 дугаар зүйл. Гомдол гаргах эрх

16.1. Мэдүүлэгч нь эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн
түүнийгээ сэргээлгэхээр гаалийн байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй, амаар болон
бичгээр гаргасан шийдвэр /цаашид “шийдвэр” гэх/-т гомдол гаргаж болно.

15 дугаар зүйл. Гаалийн статистикийн мэдээллийг ашиглах

15.1. Гадаад худалдааны барааны статистикийн мэдээллийг төрийн байгууллагад үнэ
төлбөргүй ашиглуулна.
15.2. Гаалийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гадаад худалдааны
гаалийн статистикийн мэдээллийг төлбөртэй өгч болно.
15.3. Энэ хуулийн 15.2-д заасан төлбөрийн хэмжээг тухайн мэдээллийг гаргаж өгөхөд
шаардагдах зардлаас хэтрүүлэлгүйгээр гаалийн удирдах төв байгууллага тогтооно.