4/13/10

Хуримтлалын даатгал

Хуримтлалын даатгал
Иргэдэд томоохон зардал шаардсан арга хэмжээ авах болсон үед тухайлбал орон сууц авах, машин тэрэг авах, үр хүүхдээ гадаад, дотоодод суралцуулах, суурь тэтгэвэрээс гадна нэмэгдэл орлоготой болох, өв хөрөнгө үлдээх зэрэгт урсгал орлогоороо зардлаа даах боломжгүй байдаг учраас зайлшгүй мөнгөн хөрөнгийн хуримтлал бий болгох шаардлага гардаг. Энэхүү мөнгөн хуримтлалыг бий болгох нэг хэлбэр бол амьдралын даатгалын гэрээ байгуулах явдал юм.


Амьдралын даатгалын нэг төрөл болох Хуримтлалын даатгал нь Даатгуулагчийн амь насыг гэрээний хугацаанд байнгын хамгаалалтад авахаас гадна гэрээний хугацаа дуусахад даатгалын үнэлгээг хуримтлагдсан бонусын хамт олгодгоороо онцлог юм.
Өөрөөр хэлбэл хуримтлалын даатгалд даатгуулснаар дараахь 2 санхүүгийн хамгаалалтыг авах болно.

• Урт хугацааны даатгалын хамгаалалт
Даатгуулагч аливаа шалтгаанаар / өвчин, гэнэтийн осол гэх мэт/ нас барах тохиолдолд гэр бүлийн гишүүдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалж, тэдэнд санхүүгийн тогтвортой байдлаа удаан хугацаагаар хадгалах боломжийг олгоно.
Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч амь насаа алдвал даатгалыг үнэлгээ, хуримтлагдсан бонусын хамт бүрэн олгоно.
• Урт хугацааны мөнгөн хуримтлал
Даатгуулагчийн амь нас даатгалын гэрээний хугацаанд байнгын даатгалын хамгаалалтад байхаас гадна ирээдүйн санхүүгийн хэрэгцээгээ өнөөдрөөс төлөвлөн, түүндээ зориулан мөнгөн хуримтлалтай болох боломжийг олгоно.
Даатгалын гэрээний хугацаа дуусахад даатгалын үнэлгээг хуримтлагдсан бонусын хамт бүрэн олгох юм.
Даатгалын давуу тал
• Даатгалын хамгаалалт дэлхийн бүх улс оронд үйлчлэнэ.
• Нөхөн төлбөр ямар ч тохиолдолд олгогдоно. / нас барсан, гэрээний хугацаа дуустал насалсан /
• Даатгалын үнэлгээний 1000 төгрөг тутамд 20 төгрөгийн бонусыг жил тутамд тооцно.
• Даатгалын хураамжаа 3 болон түүнээс дээш жил төлсөн бөгөөд цаашид төлөх боломжгүй болсон тохиолдолд гэрээг цуцлалгүйгээр багасгасан үнэлгээт даатгалд шилжүүлж гэрээг үргэлжлүүлэх боломжтой.
• Урт хугацаат зээлийн хамгаалалт /даатгалын гэрээгээ барьцаалан зээл авах/

Даатгалын шинж чанар


Даатгалын үнэлгээ Таны саналыг харгалзан тогтооно.
Даатгалын хураамж Хураамж нь даатгуулагчийн нас, даатгалын үнэлгээ, гэрээний хугацаа зэргээс хамааран харилцан адилгүй байна.
Даатгалын хугацаа 5-50 жил
Даатгалд хамрагдах нас 15-60 нас
Даатгал үйлчлэх насны дээд
хязгаар 65 нас

Даатгалын жишээ
Хураамжийн жишээ:
Иргэн “Б” 30 настай, 20 жилийн хугацаатай, 10 сая төгрөгөөр даатгуулсан. Суурь тариф - 5,13
Жилд 513 000 төгрөг, сард 44 887 төгрөгийн хураамж төлнө.

Нөхөн төлбөрийн жишээ:
1/ Иргэн “Б” 5 дахь жилдээ нас барвал ар гэрт нь 10 сая төг+ бонус 1 сая = 11 сая төг олгоно.
2/ Иргэн “Б” гэрээний хугацаа дуустал насалсан тохиолдолд 10 сая +бонус 4 сая төг= 14 сая төгрөгийг олгоно.


Хуримтлалын даатгалын бүтээгдэхүүн нь хувь хүн даатгалын гэрээгээ барьцаалж урт хугацаатай зээлд хамрагдах, үр хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулан хөрөнгө хуримтлуулах, гэр бүлийн хэрэгцээнд томоохон хэмжээний эд зүйлс, үл хөдлөх хөрөнгө худалдан авах хуримтлал үүсгэх, нэмэгдэл тэтгэврийн хуримтлалтай болж тэтгэвэрт гарсан үедээ одоогийн амьдралын түвшингээ бууруулахгүй байх, цаашилбал улам сайжруулах боломжоор хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

No comments:

Post a Comment